Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Зураач М.Ган-Очир: Оюунлаг үзэгчид их болжээ
Уртын дуу

Зураач М.Ган-Очир: Оюунлаг үзэгчид их болжээ

Урлаг Урлаг16/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_1758-640x4442179358522014121517161847993312014-12-16-10-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу зураач М.Ган-Очир бие даасан хоёр дахь үзэсгэлэн болох “MASTERPIECE SOLUTION ART” үзэсгэлэнгээ энэ сарын 05-16-ны хооронд "BEST art gallery”-д нээсэн юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө уншигч авхай танд хүргэж байна. 

-Үзэсгэлэнгээ нээсэнд баяр хүргье. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог?

-Үзэсгэлэнгийн давуу тал бол уран зургийг "Монгол брэнд" болсон арьсан бүтээгдэхүүн дээр хэвлэн гаргасан байгаа. Хүмүүс хийсвэр төсөөллийг ойлгохыг их эрмэлздэг болж. Үзэсгэлэнг залуучууд ихээр үзэж, сонирхож байна. Энэ нь орчин үед интернэт, технологи их хөгжиж байгаатай холбоотой байх гэж бодож байна. Арван жилийн сургуульд зураг унших талаар заадаггүй тэгэхэд залуучууд их хийсвэр уран зургийг зорьж ирэн үзэж байгаа нь сайхан санагдлаа. Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудын ихэнхи нь абстракт чиглэлийн зураг. Абстракт зурагт хүний сэтгэлийн дотоод болон байгалиас төрсөн тэр мэдрэмжийг өнгө, зохиомжоор дүрслэхийг илүү гүн гүнзгий философи утга агуулгатай, маш их оюунлаг толгой их ажилласан бүтээлүүд байдаг. Тэгэхээр оюунлаг үзэгчидтэй их болж байгааг мэдэрч байна. Тиймээс уран бүтээлчид өшөө их хөгжих ёстой гэдгийг анзаарлаа. 

-Таны бүтээлүүдийг харж байхад ихэнхи нь байгалийн сэдэвтэй бүтээл байна. Энэ талаар?

-Байгалийн зураг гэхээр хүмүүс гэр, уул байдаг. Миний хувьд бол ихэнхи зураг нь байгалийн сэдэвтэй тэгсэн мөртлөө байгалийн деталь хэсгүүд болох чулуу  цэцэг, навч, газрын өнгийг өөрийнхөө арга барил, өнгө үзэмжээр илэрхийлсэн бүтээлүүд тавигдсан. 

-Одоо та бид хоёрын ар талд байгаа энэхүү зургийг та ямар нүдээр харж зурав, юуг өгүүлэхийг зорьсон бэ?

-Энэ зурагны хувьд хотыг дээрээс нь хүн харвал ямар харагдах уу? гэдэг утгаар нь зурсан. Янз бүрийн өөр өөр өнгөнүүд тэгсэн мөртлөө тунгалаг цэвэр, ягаан, шар цэгүүд нь болохоор бужигнасан хүмүүсийн хөдөлгөөнийг, урт урт шугамууд болохоор замуудыг илэрхийлсэн. Орчин үеийн зургаар хотыг яаж илэрхийлж болох уу гэсэн санааг гарган бүтээсэн байгаа. 

-Сая таны нэг бүтээлийг дуучин Д.Намсрайнноров худалдаж авч байгаатай таарлаа. Ямар бүтээлийг нь авсан бэ?

Дуучин Д.Намсрайнноров аавынхаа тухай зурсан зургийг минь худалдаж авлаа. "Аавыгаа ургуулан бод" хэмээх зураг байгаа. Аавынхаа зургийг хөргөөр нь бүтээгээгүй. Өөрийнхөө дотор байгаа аавын бодлоор зурсан зураг. Урлагийг дуучин хүн дуугаараа илрэхийлнэ. Тийм болохоор абстракт зураг бол нэг их хүнд ойлгогдохгүй ойлгомжгүй зүйл бол биш. 

-Энэ чиглэлэрээ суралцаж байгаа оюутнуудад хандаж, өөрийнхөө туршлагаас хуваалцан зөвлөмж хайрлана уу?

-Урлаг гэдэг бол хүний оюун санаанаас төрдөг зүйл. Сайн уран бүтээл хийе гэвэл урлагийн өөр чиглэлийн уран бүтээл хийх хэрэгтэй. Хөгжмийн сонгодогуудыг олж сонсох, яруу найргийн шинэ мууг ялгаж унших нь чухал. Тэгж байж сайн уран бүтээл туурвина. Ганцхан уран бүтээлч хүний бүтээлийг харсанаараа сайн байна гэж байхгүй. Дуучин хүн байлаа гэхэд уран зураг үзэх боловсролтой байж тэр хүний бүтээл сайн төрнө. Мөн урлагийн бусад төрлүүдээ ойлгодог, уншиж судлах хэрэгтэй  гадагшаа дотогшоо явж байж нүд тайлах хэрэгтэй. Ингэж байж хүний хийсэн бүтээл дээр боловсрол харагдана шүү дээ. 

Замхраагүй

Дуучин Д.Намсрайнноровын худалдаж авсан бүтээл


Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.