Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ярилцлага” киног гаргахгүй гэв
Нийгэм

“Ярилцлага” киног гаргахгүй гэв

Урлаг Урлаг18/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
573f5ee84d8b588foriginal708709632014-12-18-11-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  АНУ-ын “Sony Pictures Entertainment” кино студи энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байсан инээдмийн уран сайхны “Ярилцлага” киног олон нийтэд гаргахгүй байхаар шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус киноны гол дүрд Сет Рожен, Жэймс Франко нарын жүжигчид тоглосон бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газраас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хөнөөх даалгавар авч  ярилцлагын нэвтрүүлгийн продюссерийн дүрээр БНАСАУ-д нэвтэрч буйгаар киноны үйл явдал өрнөх аж.

Гэвч энэ киног Хойд Солонгосын тал “өдөөн хатгалаг” гэж үзэж буйгаа илэрхийлэхийн сацуу кино студийн дотоод сүлжээг хакердаж, сүрдүүлсэнээр  АНУ-ын томоохон хэд хэдэн кино театрууд киног олон нийтэд гаргахгүй гэдгээ илэрхийлэх болжээ. Одоогоор Regal, AMC, Carmike зэрэг кино театрууд киног гаргахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Олон театрууд киног нь гаргахаас татгалзсанаар “Sony Pictures Entertainment” кино студи тус киног олон нийтэд гаргахыг хориглохоор шийдвэрлэсэн байна. “Энх тайвны хамгаалагчид” гэж өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Ярилцлага” киноны тухайд 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааг иш татан, кино театрт очих тухай бодож байгаа хүмүүсийг “гашуун хувь тавилан” хүлээж байна гэх сүрдүүлсэн мэдэгдлийг гаргаад байсан юм.

Б.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.