Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр эхэллээ
Нийгэм

“Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр эхэллээ

Урлаг Урлаг18/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10859790_691373194312251_1832871166_n_500x5005116130472014-12-18-13-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 “Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр эхэллээ

“ФранклинКови” компанийн “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор хэрэгжих гэж байна. Уг төслийг “Манлайлах Урлаг Төв” төрийн бус байгууллага шинээр оруулж ирж байгаа аж. Тус хөтөлбөр нь “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын агуулга дээр тулгуурлах юм байна. Энэхүү хөтөлбөрийг дэлхийн улсуудад хэрэгжүүлж буй зорилго нь залуу хойч үедээ өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг шаардлагатай ур чадварыг суулгахад оршиж байгаа юм. Мөн санаачлагатай, бүтээлч байдал, манлайлал, асуудал шийдвэрлэх, үр дүнтэй харилцаа холбоо тогтоох, олон талт мэдлэг үүгээр олж авах давуу талтай аж.

Дэлхийн 147 оронд амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийг анх 1999 онд АНУ-ын А.B. Combs сургууль сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн тус сургууль 2006, 2014 онд АНУ-ын шилдгийн шилдэг сургуулийн шагнал хүртжээ. Тус шагналыг хоёр удаа авсан ганц сургууль нь А.B. Combs. Энгийн нэгэн сургуулиас дэлхийд тэргүүлэгч гүрний шилдэг сургууль болсон амжилтаа тус сургууль “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.

АНУ-ын 1500 гаруй сургуульд хэрэгжин үр дүнгээ өгөөд буй “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан анхлах ангийн сурагчид болон оюутан залуусын дунд “Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр зарласныг дуулгая. Тус хөтөлбөрийн шилдэг таван оролцогчийг дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд амжилттай элсэхэд үнэ төлбөргүй бэлтгэхийн зэрэгцээ 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах аж.

Хөтөлбөрийг “ФранклинКови” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох “Манлайлах Урлаг Төв”-ийн тэргүүн Б.Сайнбаяр удирдах юм байна. “Манлайлах Урлаг Төв” ТББ 2003 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн Монголын болон дэлхийн сонгомол бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хэвлэн нийтэлж уншигчдын гарт хүргээд байгаа. Тэдний отгон бүтээл нь өсвөр насныхан, оюутан залууст зориулсан “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр”. Шинээр орчуулагдан гараад удаагүй байгаа тус ном нь АНУ-ын “ФранклинКови” компаниас эрхлэн гаргадаг хувь хүний хөгжлийн тэр дундаа хүүхэд залууст зориулсан цуврал номуудын нэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.