Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ОУ-ын театрын хуралд АЖ С.Сарантуяа, Н.Сувд нар оролцлоо
Нийгэм

ОУ-ын театрын хуралд АЖ С.Сарантуяа, Н.Сувд нар оролцлоо

Урлаг Урлаг19/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sara_NnZN9tB.jpg.300x0_q85_crop_upscale2869673152014-12-19-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин  Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн Ерөнхийлөгч АЖ С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн АЖ ТС Н.Сувд нар нь 11 сарын 18-23-ны хооронд Армяны Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод ирлээ. 

Тус хурал нь  “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор 47 орны төлөөлөгчид оролцож, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгосноос гадна өнөөдөр дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд  Үүнд: Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг яаж чиглүүлэхтэй холбогдсон уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, Олон улсын Театрын Институтийн гишүүн орны уран бүтээлчид хамтын үйл ажиллагаанд зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа /сургалт, семинари, фестиваль/ Олон улсын Театрын Институтийн төвүүдийн үйл ажиллагааг нэгдсэн нэг сүлжээнд оруулах зэрэг олон асуудлуудыг хэлэлцсэн.

Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын алсын зорилгын нэг нь хамтын ажиллагааны үндсэн дээр  Олон улсын Театрын Институтээр дамжуулан өөрийн орны хөгжил, тэр дундаа урлаг соёлыг дэлхий нийтэд таниулж түгээн дэлгэрүүлэх байдаг. 

Үүнээс гадна Олон улсын Театрын Институтээс жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн Театр-2014 эмхэтгэл номонд УДЭТеатрын 2014 онд хийгдсэн онцлох уран бүтээлүүдийн талаар хэвлэгдсэн байна.

Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн Боловсролын хорооны тэргүүн Н.Сувд нь Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд /Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал/ сэдэвт фестиваль семинарыг 2016 онд Монголд хийх төслийг тус хорооны хурлаар батлуулж төлөвлөгөөнд оруулсан.  Мөн Ерөнхийлөгч С.Сарантуяа  УДЭТ-тай хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” олон улсын наадмыг  Олон улсын  фестивалийн форумд видео болон зурагт хэлбэрээр  танилцуулан хэлэлцүүлж, албан ёсоор Олон улсын наадмын бүртгэлд оруулсан амжилттай ирлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.