Төрийн хэлний зөвлөлийн 2014 оны 12-р сарын 2, 3-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн профессоруудаар шүүлгэн, "Өдрийн сонин" болон mcst.gov.mn, muzo.mn, news.gogo.mn цахим сэтгүүлүүдэд нийтлүүлэн уншигчдын саналыг хүлээн авч тусгасан "Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт"-ын жагсаалтын 1-155-т дугаарлагдсан 155 үгийн монгол оноолтыг 1-р хавсралтаар батласугай.
Хоёр. Уг хавсралтаар батлагдсан үгсийн монгол оноолтыг олон нийтэд сурталчлах, хэрэглээнд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн Хэлний Зөвлөлийн гишүүд, ТХЗ-ийн Ажлын алба (дарга Ж.Нэргүй)-нд үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү тогтоолоор батлагдсан монгол оноолтын үгсийг албан харилцааны бичиг захидал, мэдээ, нийтлэл, уран зохиолын бүтээлдээ ашиглаж байхыг бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, нийт уран бүтээлчдэд зөвлөсүгэй.
Дарга Ц.Оюунгэрэл
Төрийн Хэлний Зөвлөлийн 2014 оны 12-р сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолын 1-р хавсралт ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДЭХ БОЛСОН ГАДААД ҮГСИЙН МОНГОЛ ОНООЛТ |
||
№ |
Гадаад үг (Монгол дуудлага, бичлэгийн заншлаар авав) |
ТХЗ-ийн хурлаар тогтоосон нь |
1 |
2 |
3 |
1 |
Авангард
|
Шинэ (урлагт), толгой, манлай, тэргүүн |
2 |
Авантюризм Авантюрист |
Аванхайлал Аванхайлагч
|
3 |
Аватар |
Авралын элч, авралын эзэн
|
4 |
Авизо |
Авийз, шилжүүлгийн мэдүүлэг (мөнгө шилжүүлэх эрх)
|
5 |
Автоген |
Хийн гагнуур
|
6 |
Автономи
|
Өөртөө засах, тусдаа, ангид
|
7 |
Авторитаризм |
Нэг хүнийг тахин шүтэх дэглэм
|
8 |
Агапэ
|
Ариун хайр, хайр, энэрэл
|
9 |
Агент |
Төлөөлөгч Тагнуул
|
10 |
Агентлаг |
Агентлаг
|
11 |
Агрегат
|
Эд анги |
12 |
Агроном |
Агрономч, тариалан зүйч
|
13 |
Агротехник
|
ХАА-н техник |
14 |
Агрофермер
|
Суурин аж ахуйтан |
15 |
Администратор |
Удирдагч, зохицуулагч
|
16 |
Айкью (IQ) |
Айкью, ОЦ /Оюуны цараа/,
|
17 |
АИЛТС (IELTS) |
АИЛТС, Англи хэлний шалгалт
|
18 |
Ай-Эс-Би-Эн (ISBN) |
ОУНБ /Олон улсын номын бүртгэл/
|
19 |
Ай-Эс-Оо (ISO) |
ОУСтБ /Олон улсын стандартчиллын байгууллага/
|
20 |
Академи |
Академи
|
21 |
Академик |
Эрдмийн, онолын, сонгодог
|
22 |
Академич |
ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич
|
23 |
Аккредитив |
Итгэмжлэл, итгэмжлэх, аккредитив
|
24 |
Аккумлятор |
Аккумлятор
|
25 |
Актив |
Нийт хөрөнгө
|
26 |
Акц
|
Хувьцаа |
27 |
Акцент |
Аялга, өргөлт
|
28 |
Алгоритм |
Мөрдлөг, дэг, дэс дараалал, алгоритм
|
29 |
Аллерги |
Харшил, сөрхлөө
|
30 |
Алое |
Зуун наст
|
31 |
Альбом |
Цомог
|
32 |
Альт |
Эрдүү хоолой
|
33 |
Альтернатив |
Өөр (сонголт, хувилбар)
|
34 |
Альцгеймерийн өвчин
|
Альцгеймерийн өвчин, муйх |
35 |
Альянс |
Холбоо, эвсэл
|
36 |
Амбиц |
Амбийц, эрэмцэл (Эрэмцүү – амбийцтай)
|
37 |
Амбулатор
|
Төрөлжсөн эмнэлэг (гадуур эмчилдэг төрөлжсөн, жишээ нь шүдний эмнэлэг)
|
38 |
Амнисти |
Уучлал, өршөөл
|
39 |
Аналитик
|
Задлаг, задлан шинжлэх
|
40 |
Аналог |
Адил, төстэй, тэр чигээр нь дамжуулах /ТВ дохио/, аналог
|
41 |
Анархист Анархизм |
1.Цадиггүй, төр засгийг үгүйсгэгч, анархист 2. Засаггүй, төргүй, төр засгийг үл зөвшөөрөх [үзэл]
|
42 |
Анатоми
|
Биеийн бүтэц, бүтэцзүй
|
43 |
Андерайт, андерайтер
|
Батламжлах, батламжлагч |
44 |
Анкет |
Асуулга, биеийн байцаал, иж мэдээлэл
|
45 |
Анонс |
Дэлгэмэл зар, дэлгээш
|
46 |
Анплагед |
Бодит, шууд
|
47 |
Апликэшн
|
Хэрэглээний зохируулга
|
48 |
Аппарат |
Апраат, төхөөрөг
|
49 |
Арбитр |
Арбиторч, зарга таслагч, хөндлөнгийн шүүгч
|
50 |
Арбитраж |
Хөндлөнгийн шүүх
|
51 |
Аренда |
Түрээс
|
52 |
Арк |
Нуман хаалга, гулдан
|
53 |
Артвизм /Арт + Актвизм/
|
Шинэ урлаг, ШУР |
54 |
Артер
|
Артер, тараагуур судас, амин судас
|
55 |
Артишок |
Заруул
|
56 |
Архитектор
|
Уран барилгач |
57 |
Архитектур
|
Уран барилга |
58 |
Ассоциаци |
Холбоо, нэгдэл, эвлэл
|
59 |
Асфальт (болон бетон, битум, төмөрбетон мэтийн хатуу хчилттай) зам
|
Царгай зам |
60 |
[Атопийн] дерматит
|
Туурал |
61 |
Аттач (attach) |
Хавсралт /цахим/
|
62 |
Аттачлах |
Хавсаргах
|
63 |
Аттестат |
Гэрчилгээ
|
64 |
Аудит |
Аудит, санхүүгийн шалгалт
|
65 |
Аудитор |
Санхүүгийн шалгагч, аудитор
|
66 |
Аукцион |
Дуудлага худалдаа
|
67 |
Аура |
Амин хуяг, эрчис бүрхүүл
|
68 |
Аутизм
|
Аутизм, зожигрол, |
69 |
Аутсайдер |
Хөндлөнгийн этгээд, ангид, биеэ даасан хүн
|
70 |
Аутсорсинг |
Туслан гүйцэтгүүлэх, бусдаар гүйцэтгүүлэх
|
71 |
Аэробик
|
Айзамт дасгал |
72 |
Аэродром
|
Онгоцны буудал |
73 |
Баар |
Уушийн газар, уушийн цэг
|
74 |
Баббит |
Бабит, чанаржуулсан хайлш
|
75 |
Бадмингтон
|
Өдөн бөмбөг, бадмингтон |
76 |
Базальт |
Хүрмэн чулуу
|
77 |
Байт (цахим) |
Байт /цахим/
|
78 |
Бакалавр |
Бакалавр
|
79 |
Балет
|
Бүжгэн жүжиг |
80 |
Баллистик
|
Залуурт… (цэргийн) |
81 |
Банкнот |
Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас
|
82 |
Баннер |
Онцлох байрлал, зар, туузан зар
|
83 |
Бар код |
Нууцуур [нууц үүр]
|
84 |
Бариста |
Кофеч, кофе бэлтгэгч, борголч
|
85 |
Баритон |
Баргил хоолой
|
86 |
Бартер |
Арилжаа (барааг бараагаар солих)
|
87 |
Бас |
Аргил хоолой
|
88 |
Бассейн |
Ай сав, усан сан, шумбуур
|
89 |
Батальон
|
Батальон /мото буудлагын цэргийн/
|
90 |
Бейсбол
|
Цохиурт бөмбөг, бейсбол |
91 |
Белли дэнс
|
Бэлхүүсний бүжиг |
92 |
Бенчмарк |
Жишиг [үзүүлэлт, хэмжүүр]
|
93 |
Бестселлер |
Гүйлгээ сайтай, онцгой гүйлгээт [ном]
|
94 |
Бетон
|
Бетон, аргай |
95 |
Биатлон |
Мэргэн бууч [цаначин, танкчин], биатлон
|
96 |
Бидон |
Бидон, бодон сав
|
97 |
Бизнес |
Ажил хэрэг, бизнес
|
98 |
Бизнес класс |
Тусгай ангиллын… [өрөө, тасалгаа], бизнес ангилал
|
99 |
Бизнесмен |
Бизнес эрхлэгч, үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч
|
100 |
Билборд |
Билборд, жагсаалт
|
101 |
Билдеринг
|
Хананд авиралт, билдеринг |
102 |
Билет
|
Тасалбар |
103 |
Бинго |
Бинго
|
104 |
Биотерроризм |
Био халдлага, био түрэмгийлэл
|
105 |
Бирж |
Үнэт цаасны зах
|
106 |
Бифштекс |
Хайрсан мах
|
107 |
Блиц |
Товч, шуурхай, түргэн
|
108 |
Блог |
Бодлын хуудас, цахим, тэмдэглэл, цахим хуудас,
|
109 |
Блүтүүт |
Блүтүүт
|
110 |
Бобслей |
Шаахай чарга
|
111 |
Боди йог
|
Йог, бялдаржуулах бясалгал, төвлөрөх дасгал |
112 |
Бодибилдинг
|
Бодибилдинг, бялдаржуулах урлаг (спорт)
|
113 |
Боевик |
Гүжирмэг, дайчин, тулаанч
|
114 |
Бойкотлох
|
Гацаах, үл оролцох, эрс эсэргүүцэх
|
115 |
Бойлер |
Бойлуур, буцалгуур, халаагуур
|
116 |
Бойфрэнд |
Найз залуу
|
117 |
Больниц
|
Эмнэлэг /ерөнхий нэр/
|
118 |
Бонд |
Боонд, өрийн батламж
|
119 |
Бонсай |
Уран цэцэрлэгч
|
120 |
Бонус |
Урамшуулал, хөнгөлөлт
|
121 |
Борщ |
Манжингийн шөл
|
122 |
Босс |
Эзэн, толгойлогч, захирал, дарга
|
123 |
Боулинг |
Боулинг, бөмбөлдэй
|
124 |
Брезент |
Бэржээнх
|
125 |
Брейк |
Брейк
|
126 |
Бригад |
Баг, тасаг, гал
|
127 |
Брокер |
Зуучлагч
|
128 |
Брокли
|
Цэцэгт байцаа, бужгар байцаа |
129 |
Брэнд |
Сор, шилдэг, манлай (бүтээгдэхүүн), төлөөлөх (дүр төрх)
|
130 |
Брэндменежер
|
Сор бүтээгдэхүүний менежер, бүтээгдэхүүний менежер
|
131 |
Будка |
Пүүтэг, манааны шовгор
|
132 |
Буклет |
Хэвлэмэл танилцуулга
|
133 |
Бульдог |
Бух нохой
|
134 |
Бум |
Шуугиан, дуулиан, тэсрэлт, өсөлт
|
135 |
Буфет |
Хүнсний мухлаг, хүнсний лангуу, буфет
|
136 |
Бюрократизм
|
Хүнд суртал |
137 |
Вай-фай |
Утасгүй цахим сүлжээ, орчны сүлжээ, вай-фай
|
138 |
Вакуум
|
Хөндий, хоосон, агааргүй, тусгаарласан, вакуум |
139 |
Вакуум савлагаа |
Агааргүй савлагаа
|
140 |
Вакуум сургалт |
Тусгаар[ласан] сургалт
|
141 |
Вакуум цонх |
Битүү[мжилсэн] цонх
|
142 |
Вакцин |
Дархлаажуулагч, сөргөөш
|
143 |
Валют |
Гадаад [хатуу] мөнгө, валют
|
144 |
Вампир |
Жөрөөдөгч (жөрөө хүн), цус сорогч,
|
145 |
Вандализм |
Соёлын дурсгалыг түйвээх, эвдлэх, бусниулах, бурангуй үйлдэл
|
146 |
Варени |
Жимсний чанамал,
|
147 |
Вариант |
Хувилбар
|
148 |
Варьете |
Цэнгээнт урлагийн театр
|
149 |
Ваучер |
Хөнгөлөлтийн батламж, эрхийн батламж
|
150 |
Вектор |
Вектор /математик/
|
151 |
Вена |
Хураагуур судас
|
152 |
Венч |
Сорилтот /туршилтын/ хөрөнгө оруулалт
|
153 |
Версия |
Таамаглал, хувилбар
|
154 |
Видео |
Видео, дүрс бичлэгийн…
|
155 |
Виза |
Зөвшөөрөл, виз
|