Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Сонгодог урлагт ховсдуулсан үдэш
Уртын дуу

Сонгодог урлагт ховсдуулсан үдэш

Урлаг Урлаг22/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e941b4cd4df55b01d95f818099cf6c0ebig5586832232014-12-22-17-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөшиг нээгдэв. Тайзан дээр цас бударч байлаа. Танхим жаахан сэрүүхэн байсан ч гоёлын даашинзтай хөгжимчид инээмсэглэн зочилсон үзэгчдийг алмайруулан ховсдох нь тэр.  “Christmas night” тоглолт намайг баяр баяслаар хөглөж эргэн тойрны үзэгчид ч заримдаа алга ташилтаа умартан алмайрч байлаа.

Улсын филармон, “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид нэгэн үдэш үзэгчдэд маш том сэтгэлийн таашаалыг бэлэглэлээ. Хуучны дуунуудаас гадна дэлхийн алдартай бүтээлийг симфони оркестроор амьлуулж, урьд өмнө нь тоглогдож байгаагүй орчин үеийн хүүхэлдэйн кино, клип, уран бүтээлчдийн бүтээлүүдийг симфони оркестроор үзэгчдийн сэтгэлд эгшиглүүлсэн. Хонхны дуу, хийлийн эгшиг, төгөлдөр хуурын гайхалтай гоцлол, удирдаачийн уян хөдөлгөөн, ятгын нандин хөг энэ үдшийг чимжээ. Тоглолтын эхний хэсэгт Улсын филармоны уран бүтээлчид сонгодог хөгжмийн ертөнцтэй үзэгчдийг танилцуулж Хөгжим бүжгийн коллежийн бяцхан уран бүтээлчид “Гэртээ ганцаараа” киноны дууг тун ч эгдүүтэй дуулсан нь үзэгчдийн өхөөрдсөн басхүү хайрласан алга ташилтыг авчирсан. “Christmas night” тоглолтын ерөнхий найруулагч Б.Анар уламжлалт ёсоор бүтээлүүдийн талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэж сандарсан уу гэлтэй ээрч, мууран, түгдэрсэн ч зочид түүний тайлбарт баярлаж байгаа нь нүдэнд илт. Аливаа сонгодог тоглолтын хөтлөгчийн үүрэг бол  бүтээлүүдийн нэрийг зохиогчтой нь ээлж дараалуулан дуудсаар тоглолтыг дуусгадаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Үзэгчид тухайн бүтээлийн гол санааг, бүтээл хэрхэн бүтсэнийг мэдэхгүй өнгөрөх тохиолдол олонтоо. Харин тоглолтын найруулагч, төгөлдөр хуурч Б.Анарын зохион байгуулсан тоглолт бүр тухайн тоглогдох гэж буй бүтээлийн талаарх дэлгэрэнгүй тайлбар агуулдаг гэдгээрээ онцлогтой. Тэрээр энэ удаад ч мөн хөгжмийн ертөнцийн тэр болгон хүмүүсийн мэддэггүй сонирхолтой түүхийг үзэгчидтэй хуваалцсан. Эхний хэсэг төгсөж 10 минутын завсарлагааны дараа тайзнаа ёстой л тэсрэлт болов. Эхний хэсгийн л адил үзэгчид сонгодог хөгжмийг симфони оркестроор сонсох төсөөлөлтэй байсан нь дамжиггүй. Тэгвэл тайзнаа жазз хэмнэл айлчилжээ. “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид байраа эзлэн хурдан, хөгжилтэй хэмнэлээр танхимын орчинг өөрчилж  дуучин  Н.Наранбаатар зул сарын баярын дууг дуулж сонирхуулсан бол түүний дараа Филармоны гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Хулан “Silent night” уран бүтээлийг тун чадварлагаар дуулсан. Харин түүний дараа дуучин Солонго “Amy winehouse” шиг стильтэй тайзнаа гарч ирсэн. Тэрээр тайзан дээр багахан зэргийн маягтайгаар тэгсэн атлаа хэн нэгэнд бус бүтээлдээ дурласан уран бүтээлч шиг нэг бодлын донжтойгоор дуугаа дуулсан. Ингээд тоглолтын төгсгөл ирж үзэгчдийг Соёлын төв өргөөны тоглолтын танхимыг орхиход ч уран бүтээлчид шинэ жилийн тухай өгүүлэх бүтээлүүдээр үдэж байлаа. Танхимыг орхиод гарах үед урт үстэй царайлаг бүсгүй “ёстой гоё тоглолт үзчихлээ яг шинэ жил болсон юм шиг мэдрэмж төрүүллээ” гэх үгийг хэлсэн бол нэгэн дунд зэргийн нуруутай бүсгүй найздаа “Б.Анар хэрвээ энэ чигээрээ төгөлдөр хуур тоглоод байвал би дурлалаа” гэх хөгжилтэй үгийг хэлээд амжсан шүү.

Үзэгчдийн соёл,  тоглолтын танхимын тухгүй уур амьсгал. Өөрөөр хэлбэл тоглолтын танхим сэрүүхэн учир зочид гадуур хувцастайгаа суудлаа эзэлж хувцсаа өлгүүлсэн зочид тоглолтын дундуур өлгүүлсэн хувцсаа авч өмсөхөд хүргэсэн. Үзэгчид жил ирэх тусам соёлжиж байгаа нь магтууштай. Зочдын хувцасны сонголт соёлжиж, зан чанрын хувьд ч өөрчлөгдөх болсон ч та бидний сайн мэдэх “Монгол цагийн хуваарь” хэвээрээ. Тоглолт 18.00 цагт эхлэх ёстой гэвч цагтаа ирсэн зочид бусдыгаа 30 минут хүлээсэн юм.

Тоглолтын тайзны гэрэл, будрах цасан ширхэг, хөгжимчид, хөтлөгчид, удирдаачид, дуучид өөлөх зүйлгүй сайн үүргээ гүйцэтгэсэн. Харин танхимын сэрүүхэн агаар, үзэгчдийн цагийн хуваарь эл тоглолтын хувьд хамгийн том эмгэнэлийг авчирсан. Гэвч ойрд үзээгүй сонирхолтой хийгээд эгшиглэнтэй тоглолтыг үзэгчдэд өгсөн уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.

Э.ТЭКҮ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.