Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулах наймдугаар Ази номхон далайн триеннальд Монгол улсаас анх удаа оролцох гэж байна. Монголын уран бүтээлч залуус болох Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгарчээ. Эдгээр уран бүтээлчид сонголтод шалгарсан хамгийн эхний 15 уран бүтээлчдийн тоонд багтаж чадсан нь бахархалтай.
2015 оны арван нэгдүгээр сард эхлэх энэхүү олон улсын триеннальд нийт 25 орны 75 орчим уран бүтээлчдийг оролцуулах аж. Тус триеннальд Монголоос уран бүтээлчид оролцуулах зохион байгуулалтын асуудлаар 976 Арт Галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран ажиллаж байгаа юм байна.
www.URLAG.mn