Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УДЭТ-т шагналын хур буулаа
Нийгэм

УДЭТ-т шагналын хур буулаа

Урлаг Урлаг25/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_1779181_411411099013138_5417157221615429019_n5960695732014-12-25-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УДЭТ-ын хамт олны хувьд өнөөдөр шагналын хур буусан баярт өдөр байлаа. Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор,  Ерөнхий зураач Т.Ганхуяг Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, театр урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчид, аав ээж, ах дүү, хамт олноо баярлууллаа.

Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа нь 1927 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн.  1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитины удирдлаган дор суралцаж төгссөн  Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг юм.

Тэрээр 1944-1948 онд УХЗТ-д жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудын соёлын ордон, ХДТеатрт дарга, найруулагч хийжээ. 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Түүний найруулсан жүжгүүдээс дурьдвал: Яндангийн дуу-1963, Тээлийн хөндийд-1964, Интоорын цэцэрлэг-1964, Алтан загасны үлгэр-1964, Жирийн хүмүүс-1965 зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа найруулж үзэгч түмэндээ өргөн барьсан авъяаслаг  ахмад уран бүтээлч юм.

Театрын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг нь 1998 онд анх театрын босгыг алхсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй арван зургаан жил ажиллаж театрын алтан тайзнаа Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр", У.Шекспирийн "Гамлет", Б.Цогнэмэхийн  "Тэнгэрийн хүү",  В.Хюго "Парисийн дарь эхийн сүм", Р.Кунигийн "Эцсийн зогсоол зөвхөн чи", Г.Пинтерийн "Өчигдөр", С.Жаргалсайханы "Хэлж зүрхлээгүй хайр" /Нууц амраг чинь болъё/ зэрэг хорь гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж үзэгч түмнийхээ мэлмийг баясгасан авьяаслаг, хөдөлмөрч  уран бүтээлч юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026

Майли Сайрус тайзны нэрээ өөрчиллөө

04/09/2026

Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.