Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Төрийн шагналын “үнэгүйдэл”
Уртын дуу

Төрийн шагналын “үнэгүйдэл”

Урлаг Урлаг27/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shagnal_400_121230-600x3989362182252014-12-27-13-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

shagnal_400_121230

Социалист нийгмээс улбаатай  ч өнөөг хүртэл “амь бөхтэй” нийгэмд оршсоор ирсэн, олон нийт хүлээн зөвшөөрсөн уламжлалт гэмээр зүйл бол Төрийн шагнал, одон тэмдэг юм. Монгол хүн хийж  бүтээснээ төр засгаараа үнэлүүлэн төрийн шагнал хүртлээ гэж итгэж, ийм шагналд бахархал хүндэтгэлтэй хандаж ирсэн түүхтэй.

Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн одон медалиар олон арва хүмүүсийг хавтгайруулан шагнасан нь “бай”-гаа оносонгүйгэрэ үл барим олон нийтийн дургүйцлийг төрүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улсын гавьяат цолтон 52 хүнээр нэг өдөр нэмэгдсэн бол 140 гаруй хүнийг Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Энэ бүхний дараа хүмүүсийн дунд “Алтан гадас одонг төр засаг 10.0 сая төгрөөг зарж хямралаас гарах аргаа хайж байгаа гэнэ билээ” гэсэн хов яриа гарахад хүрсэн байна. Ингэж төрийн одонг хавтгайруулан олгох нь өдийг хүртэл нийгэмд харьцангуй хүлээн зөвшөөрөгдөж ирсэн Төрийн одон тэмдэгийн нэр хүндийг “навс” унагаад зогсохгүй, эрх мэдэл, мөнгө, албан тушаалтай хэн хүн төрийн шагнал хүртэж болдог  мэт жишгийг нийгэмд тогтоосон гэдгээ Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та анзаарсан болов уу.

Эсвэл улс орны эдийн засгийн байдал хямралтай энэ цаг үед нийгмийн нэгээхэн хэсэг хүмүүсийг ч болов сэтгэлийг баярлуулья гэж Ерөнхийлөгч та бодсон юм болов уу.

Магадгүй төрийн гавьяа шагналыг үнэ цэнэтэй “байхад” нь хүртсэн хүмүүс өдгөө түүнийгээ төрд “буцаан” өгөхөд гайхах зүйлгүй боллоо. 30-50 жил тодорхой нэг салбарт ажиллаж, хүмүүсийн сайн сайхны төлөө  хөдөлмөрлөж, зүтгэж ирсэн хүмүүс Ерөнхийлөгч таны саяхан хавтгайруулан олгосон энэ шагналыг хүртэх байх хэмээн нууцхан горьдож байхад та тэдний хажууд төрд 5 жил ч ажилаагүй, “нусан жур”-уудад Алтан гадас тэргүүтэй төрийн одонг олгодог нь юуны учир вэ?

Алдар гавьяатнуудын шагналыг төр өөрөө ийнхүү  үнэгүйдүүллээ. Одоо Нарантуул захаас Гавьяатын тэмдэг болон Алтан гадас одонг худалдаж аваад зүүчихэж болохоор боллоо доо.

Ц.Мөнх

Ugluu-logo

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.