Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хотын дарга 1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ
Нийгэм

Хотын дарга 1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

Урлаг Урлаг29/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
125df26bd1d655f3868a9943cb66f3bb_x33892699012015-01-23-16-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ Бага байхад шинэ жилийн ийм гоё тоглолт үзэх боломж олдодгүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хүүхдүүд та бүхнийгээ харшийн сүлд модны наадамд оролцуулж байгаадаа баяртай байна. Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Энэхүү үйл ажиллагааг ирэх жилээс уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.

Хүүхдүүд баг болон хуваагдан 8 өртөөгөөр аялаж, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тэд оновчтой цохилт, олс таталт, хөгжилтэй бухиа, монгол тоолол, өнгөт бөмбөг, мийнтэй талбай, сантагийн гэр болон  удирдлагатай бөмбөг өртөөнүүдээр баг багаараа ээлжлэн 15 минутын хугацаатайгаар аяласан. Мөн  Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж болон найман аймгийн авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд буюу нийт шилдэг 100 гаруй хүүхдүүд оролцсон урлагийн тоглолтоо толилууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.