Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»И.Одончимэг: Би өөрийгөө их азтай гэж боддог
Үндэсний хөгжим

И.Одончимэг: Би өөрийгөө их азтай гэж боддог

Урлаг Урлаг03/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_10857079_558360820933180_8825195631015484405_o6746014972015-01-03-12-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

И.Одончимэг: Би өөрийгөө их азтай гэж боддог

  Шинэ жилийн баярын уртхан амралтын өдрүүдэд кино театруудад хамгийн их үзэгчтэй кино "Танхай тээгч" байлаа. Оны эхний өдөр нээлтээ хийсэн энэхүү киноны зохиолч, ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин, танхай тээгч эх болох И.Одончимэгтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Шинэ оны мэнд хүргье. Оны эхний өдөр шинэхэн уран бүтээлээрээ үзэгчдээ бэлэг барьж угтлаа. Сэтгэгдэл ямар байна?

-За баярлалаа. Нийт үзэгчдэдээ шинэ оны мэнд хүргье. Кинон дээр гарч байгаа шиг тээж төрүүлсэн үрээ эх барьж байгаа мэт шинэхэн киногоо мөн эх барьж авлаа. Мэдээж маш их баяртай байна. 

-Киноны сэдэв нэг их элбэг биш сэдэв байна. Санааг нь хаанаас олсон бэ?

-Киноны санааг анх манай Бархүү гаргасан. Бархүү өөрөө тээгч эх нарын талаар гардаг нэг баримтат кино үзсэн юм байна лээ. Тэгээд надад энэ их сонин сэдэв юмаа гээд кино хийвэл ямар вэ гэж хэлсэн. Тэгээд би бас бодоод манай кино урлагт арай л цөөхөн сэдвийг хөнддөг болохоор энэ их сонирхолтой хэрнээ бас л сүүлийн үед манайд тохиолддог л асуудал учраас энэ сэдвийг гаргаж ирье гэж бодоод зохиолоо бичсэн. 

-Яагаад инээдмийн жанраар хийе гэж бодов. Арай өөр жанраар хийсэн ч болох сэдэв шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Энэ сэдвийг өөр жанраар хийж болох байсан. Тэгэхдээ ер нь инээдэм гэдэг маань өөрөө ямар ч үед тааруулж болдог. Үхэлд хүртэл инээдэм байдаг гэдэг шүү дээ. Тэгэхдээ ил байх уу далд байх уу гэдгээрээ л ялгаатай байдаг. Манай энэ кино маань инээдмийн гэх тодотголтой боловч хөнгөн драмын гэж ойлгож болно. Инээдмийн хэрнээ сэтгэлийн доторх гуниг зовлон хатуу хэцүү бүхнийг ил гаргаж харуулдаг. Хий хоосон инээд биш нулимстай, гунигтай, баяртай, ухааралтай инээдмийн энэ жанр маань надад бас их таалагддаг л даа. Тэр утгаараа би яг ийм кино хийж үзье гэж бодсон. 

-Хошин урлагийнхан сүүлийн үед тайзны гэхээсээ илүү дэлгэцийн урлагт нэлээд түлхүү ажиллах болсон. Цаашдаа ер нь ямар уран бүтээл хийх вэ?

-Би өөрөө кинонд их дуртай. Тэгээд ч тэр үү цаашдаа энэ урлагтай нэлээд их зууралдан. Хошин урлагийнхан гэхээрээ үргэлж инээдмийн кино хийнэ гэсэн юм байхгүй. Өөр жанр төрөлд ч гэсэн хүч үзнэ гэсэн бодолтой байдаг даа. 

-Гэр бүлээрээ нэг уран бүтээл дээр баг болж ажиллах сайхан байдаг байх даа?

-Ер нь бол мэргэжлээ сайн ойлголцсон хүмүүст үүн шиг амар юм байхгүй. Нэгнийхээ хийдэг ажил мэргэжлээ сайн ойлгоно гэдэг санаа оноогоо ойлголцож, сайн бүтээл төрөхөд хамгийн их түлхэц болдог юм. Тийм ч болохоор би өөрийгөө их азтай гэж боддог шүү.

-За баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.

О.Туяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.