Өнөө цагийн хэт задгайрсан “сонгодог” бизнесийн нэг төрөл болсон гэхэд хилсдэхгүй “секс арилжаа”-ны тухай дэлхийн сонин хачинаас дуулгаж байна. Гэвч, “Секс бол тоглоом биш, бас бизнес ч биш…”
1. Бэйсболын тоглолтын тасалбар + Секс
Бэйсболын тамирчдын дунд жил бүр зохиогддог “The World Series 2009” тоглолтыг үзэх хоёр тасалбар авахын тулд Сюүзень Финкелштэйн гэгч эмэгтэй онлайн зарын төвлөрсөн цахим хаяг болох “Craigslist” сайтад ийм нэгэн зар өгсөн нь тэрээр өөрийнхөө дэмждэг “Philadelphia Phillies” багийнхаа тоглолтыг үзэж л байвал яасан ч яахав гэсэн утгатай буюу “тус тоглолтын хоёр тасалбар авч өгсөн хүнтэй үүлэн борооны ажилд умбана” гэсэн байжээ.
Өдгөө 46 настай түүний цагдаагийн биеэ үнэлсэн хэргээр түр саатуулж торгохоос гадна бүр ял тулгах хүртэл хэмжээнд очсон байсан боловч тэрээр 2 жил шүүх цагдаагаар явсны эцэст хэргийг хэрэгсэхгүй болсон байна. Дашрамд дуулгахад Сюүзень нөхөртэй нэгэн байжээ.
2. “McDonald’s”-ийн чизбургер + Секс
Биеэ үнэлэгчдийг тандах цагдаагийн нууц ажиллагааны үеэр Флоридагаас гаралтай Кристинь Бэйкер хэмээх 47 настай эмэгтэйг өнгөрөгч 4 сард баривчилжээ. Мөрдөгчдийн ярьж байгаагаар танилцаад удаагүй ярьж суусан тэдний яриа хоёрдугаар сувгийн сэдэв рүү хальж мөрдөгч тэр эмэгтэйд нэг шөнийг өнгөрөөх сексийн хамтрагч хайж байгаа тухайгаа хэлжээ. Гэтэл Кристинь “МакДоналдс”-ийн хоёр чизбургер авч өгөх юм бол хамт нэг шөнийг өнгөрөөе хэмээн түүнийг саналыг хүлээн зөвшөөрснөөр хууль бус биеэ үнэлэгч хэмээх нэр зүүж шүүхэд дуудагдсан тохиолдол гарчээ.
3. $2 сая доллар + Аман секс
Чадварлаг графитчин Дэвид Чо “Facebook IPO” буюу хувьцаанаас $200 сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй нэгэн бөгөөд түүний утсанд нэгэн “жигтэй” мессэж ирсэн нь $2 сая доллар аваад бүх насаар нь “аман секс” хийж өгөхийг хүссэн үл таних эмэгтэйгээс ирсэн мессэж байлаа.
4. Сайн үйлсийн аян + Секс
Чилийн биеэ үнэлэгч Мария Кэролина гэгч эмэгтэй $4000 ба түүнээс дээш доллар өгсөн хүнтэй 27 цагийн турш хамт байж, хурьцал үйлдэхийг хүсэж буй тухайгаа нийтэд зарлажээ. Тэрээр биеэ үнэлж олсон энэ мөнгөөрөө тахир дутуу, өвчтэй, ядуу хүүхдүүдэд буяны гараа сунгасан “Teleton” буяны байгууллагад хандивлах зорилготой байжээ. Чилид биеэ үнэлэх явдлыг хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг ч биеэ үнэлж олсон мөнгө бусдад нэмэр болно гэдэг эсэхэд эргэлзсэн олон ихэд шүүмжилж байсан гэдэг.
5. Чипс + Секс
Оклахома хотод амьдардаг Лахума Сью Смит гэх 36 настай (энэ жил 39 настай) эмэгтэй 2009 онд биеэ үнэлсэн хэргээр байцаагджээ. Эргүүлийн цагдаа нар түүнийг үе үехэн машиныхаа гэрлийг анивалзуулахыг эртнээс ажиглаж машиныг нь дагаж эхэлснийг анзаараагүй тэрээр нэгэн залуутай үүлэн борооны ажлаа эхлүүлэхээр машиныхаа хойд суудалд тухалчихсан нөгөөхийнхөө дотуур өмдийг тайлж байжээ.
Ийнхүү цагдаагийн газар ирсэн тэд тус тусын мэдүүлгээ өгч залуугийн хувьд гэр бүл, бэлгийн амьдралын хувьд асуудалтай нэгэн байсан ба биеэ үнэлэгч авах бодолтой байснаа хүлээсэн байна. Харин Лахумагийн хувьд тэрээр $30 долларын үнэтэй амтат “Frito – Lay” чипсээр биеэ үнэлэх гэж байжээ.
6. Амьтны хүрээлэн үзэх тасалбар + Гар хангалга
2005 онд болсон энэ явдал төгсөх ангийн оюутан охинд тохиолдсон явдал юм. Тэрээр амьтан судлаачийн мэргэжлээр төгсөх ангийн оюутан байсан бөгөөд Тай Шан нэртэй өхөөрдөм пандаг очиж харахын тулд гар хангалга хийж өгөх онлайн зар тараажээ. Цаашлаад хэрвээ Тай Шан пандаг харах амьтны хүрээлэнгийн тасалбар авч өгсөн “эрэгтэй” нь хөөрхөн байж түүнд таалагдвал тэрээр “унтахад” бэлэн тухайгаа ч мөн бичсэн байсан байна.
7. “World of Warcraft” тоглоомын 5000 алтан зоос + Секс
“Craiglslist” сайтад тавигдсан бас нэгэн хачирхалтай “Секс арилжаа” бол хүүхэд залуус гэлтгүй хүйс, насны ялгаагүйгээр “донтох” болсон “World of Warcraft” тоглоомтой холбоотой юм.
Тус тоглоомыг сайн мэдэхгүй ч үргэлжлүүлэн наадахад хамгийн хэрэгтэй нэг зүйл нь тус тоглоомын хамгийн хурдан хөлөг баатруудын нэг “Epic Flying Mount”-ыг олж авах явдал бөгөөд түүнийг худалдан авахад хүрэлцэхүйц 5000 алтан зоосыг өөрийнх нь профайлаар тоглож олж өгсөн хүнтэй “бодит” амьдрал дээр жинхнээсээ “секс” хийх тухай зарыг нэгэн эмэгтэй 2007 онд тус сайтад тавьж байжээ.
8. “Chicken McNuggets” + Секс
“McDonald’s”-ийн машины зогсоол дээр машин бүрийн хаалгыг татажхарагдсан Хадияа Басир“Chicken McNuggets”-аар дайлсан нэгэнтэй “секс”-ийн хамтрагч нь болох тухай зарлаж явсныг үйлчлүүлэгч нар нь “McDonald’s”-ийнханд мэдэгдэж тэр даруй түүнийг цагдаад өгчээ. Лос Анжелест амьдардаг тэрээр биеэ үнэлсэн хэргээр баривчлагдсан байна.
Жич: Жигтэй гэх энэхүү мэдээллийг “хөнгөн зугаа – жиг жуг“ болгоод өнгөрөх бус дор бүрнээ нэгийг ухаж тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийхийн зэрэгцээ хайртдаа үнэнч байх, эсвээс ганц бие бол биедээ байнга бэлгэвч авч явах зэргээр нэг удаагийн алдаанаасаа болоод нэгэн насны амьдралаа үрэн таран хийхгүй байхыг уриалж Сээгс булангийнхаа ээлжит сониноор хачирлалаа.
Эх сурвалж: PlaySkull.mn