Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»2015 онд үзэхгүй өнгөрч боломгүй шилдгийн шилдэг кинонууд
Роман, Тууж

2015 онд үзэхгүй өнгөрч боломгүй шилдгийн шилдэг кинонууд

Урлаг Урлаг06/01/2015Сэтгэгдэл байхгүй8 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e71449a248385f27original1261453712015-01-06-09-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Энэ онд нээлтээ хийхээр хүлээгдэж буй шилдэг 24 киног энэ удаа 24цаг.мн сайт онцолж байна. Энэхүү жагсаалтад багтсан холливудын уран бүтээлүүдээс кино сонирхогчдын анхаарлыг гойд татахуйц нь “Галзуу хурд”, “Авенжерс”, “Оддын дайн” зэргийг кинонууд юм. Харин дотоодын уран бүтээлүүдээс “Танхай тээгч”, “Тютю” зэргийг нэрлэж болно. Ингээд эдгээр болон бусад киноны бүтсэн түүх, өрнөх үйл явдал, тоглосон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу. 2015 онд ямар ямар кинонууд дэлгэцнээ гарч, үзэгчдийн нүд сэтгэлийг баярлуулахыг дараах жагсаалтаас харцгаая.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

1.    “Танхай тээгч”

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон  “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн үзэгчдийн хүртээл болж байгаа. Киноны гол дүрд Гавьчат жүжигчин И.Одончимэг, СТА жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон байна. Кино багийнхан амьдралд эд хөрөнгө, баялаг чухал биш үр хүүхэд хэрэгтэй гэдэг санааг гаргахыг зорьжээ.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

2.    “Тютю”

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film" студийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл ”Тютю” энэ сарын 9-нд нээлтээ хийхээр товоо зарласан юм. “Тютю” киноны гол дүр Апимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Мөн уг кинонд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон жүжигчин О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тогложээ.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

3.    “Аюултай харилцаа”

“Хас энтертайнмент”-ийн захирал, найруулагч Ц.Хүсэлбаатарын дэлгэцийн шинэ бүтээл “Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд хэдийнэ бэлэн болжээ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, найруулагч Ц.Хүсэлбаатарын охин, жүжигчин Х.Баярмаа, УДЭТ-ын жүжигчин САриунбямба, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар тогложээ.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

4.    “Надад итгээч”

Энэхүү киноны зохиолыг лектор Г.Бандицэрэн найман жил судалгаа хийсний үндсэн дээр бичиж өөрөө найруулан гол дүрд нь тогложээ. Кинонд залуусын хайр дурлалын ээдрээтэй асуудлыг хэрхэн даван туулах, хайр дурлалаас үүсдэг зовлон шаналлыгхэрхэн сэтгэлийн тэнхээгээр өөрчилж болох тухай өгүүлжээ.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

5.    “Хүүхэлдэй”

“Кино цамхаг” студийн “Хүүхэлдэй” аймшгийн кино энэ сарын 22- HД нээлтээ хийхээр болжээ. Уг киног зохиолч Ц.Ууганбаярын “Хүүхэлдэй” хэмээх өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх- Амгалан, зураглаачаар Б.Анхбаяр, Э.Чинзориг нар ажиллажээ. “Хүүхэлдэй” аймшгийн киноны гол дүрд жүжигчин Н.Мөнхсоёл, СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, М.Саранцэцэг нар тоглосон байна.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

6.    "Амьдрал нулимсанд дургүй"

“Дээд Гэгээн” pictures кино компанийн шинэ бүтээл "Амьдрал нулимсанд дургуй" уянгын драм төрлийн уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Киноны найруулагчаар Ц.Энхцогт ажилласан байна. Харин гол дүрүүдэд  жүжигчин А.Туяа, Б.Батзаяа, Ж.Оюундарь, Р.Баттогтох, Ц.Төмөрхуяг нар тогложээ. "Амьдрал нулимсанд дургуй" уран сайхны киноны нээлтийн товоо хараахан зарлаагүй байгаа бөгөөд энэ сардаа багтаж нээлтээ хийнэ.

wolf-totem (7)

7.    ”Wolf totem”

СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романаас сэдэвлэн бүтээж буй "Wolf totem" кинонд тоглож байгаа билээ."Чонон сүлд" киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулсан. 2012 онд киноны гол дүрийн эмэгтэйг  Монголоос сонгон шалгаруулахад жүжигчин Р.Анхням шалгарсан байдаг. "Wolf totem" уран сайхны кино 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

8.    "Хурмастын дайчид"

Зураг хөдөлгөх аргаар буюу өөрөөр хэлбэр секундэд 25-30 кадр зурж бүтээдэг тийм л нарийн аргаар хийгдэж буй тус хүүхэлдэй нь монгол зургийн техник дээр тулгуурлаж байгаагаараа маш онцлог аж. Дэлхийн уран зурагт ч өөрийн шинж чанараараа гайхагдсаар ирсэн монгол зургийн техникээр бүтээгдэж буй тус хүүхэлдэй нь дуу оруулалт, хөгжмийн найруулга зэргээрээ ч урьд нь байгаагүй дэвшилтэт байдлаар хийгдэж байгаа гэнэ.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

9.    “THE WOMAN IN BLACK: ANGEL OF DEATH” /Хар хувцастай эмэгтэй: Үхлийн сахиусан тэнгэр/

“Woman in Black” киноны өмнөх анги 2012 онд гарсан бөгөөд Харри Поттерийн дүрээрээ алдартай жүжигчин Дэниел Рэдклифф гол дүрд нь тоглосон билээ. Урьдчилсан мэдээгээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр зугтаж яваа хүүхдүүд “Eel Marsh” байшинд амьдрахаар очих ба тэнд хоргодсон эмэгтэйн сүнсийг сэрээснээр үйл явдал өрнөх аж.Харин энэ удаад гол дүрийг Рэдклиффийн оронд Том Хоппер бүтээх юм байна.

blog07302014

10.    “FAST AND FURIOUS 7” /Галзуу хурд  7/

Жүжигчин Пол Уокерыг ослоор нас барснаас хойш “Fast and Furious” киног дахин дэлгэцнээ амилахад хэцүү гэж байсан. Гарсан анги бүр нь сая, сая долларын ашиг олж “Box Office”-ийн жагсаалтанд бичигддэг уг киноны энэ удаагийн цуврал нь ч амжилттай болно гэж шүтэн бишрэгчид нь найдаж байгаа аж.“Fast and Furious 7” -д ахынхаа өшөөг авна гэж тангарагласан Иан Шоугийн адал явдлын тухай өгүүлнэ.

focus_movie_poster_1

11.    “FOCUS” /Фокус/

Жүжигчин Уилл Смит үзэгчдийн хүсэн хүлээж байгаа “Focus” киногоор дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Кинонд Ники Сперджен хэмээх мэргэжлийн луйварчин залуу нэгэн бүсгүйд өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлийг зааж өгдөг.Тэр бүсгүйн дүрд жүжигчин Марго Робби тоглосон ба Никитэй хайр сэтгэлийн холбоотой болсноор романтик адал явдал өрнөдөг. Сонирхуулахад уг киноны гол дүрээр Райан Гослинг, Брэд Питт болон Бен Аффлек нарыг төлөвлөж байсан ч Уилл Смитт бүх шалгуурыг хангаж чадсан аж.

hr_In_the_Heart_of_the_Sea_1

12.    “IN THE HEART OF THE SEA” /Тэнгисийн зүрх/

Жүжигчин Бенжамин Уокер, Оуэн Чейз, Киллиан Мёрфи нар далайд усан онгоц нь аварга халимны дайралтанд өртөж сүйрснээс хойш амь гарахаар тэмцэж буй 90 өдрийн адал явдлыг чадварлагаар үзүүлжээ.Энэ тэмцлийн үед тэд хүн хүнээ идэх явдал буюу каннибализмыг хүртэл даван туулах шаардлага тулгардаг ажээ.Яг ийм явдал 1820 онд болж байжээ.

avengers-age-of-ultron

13.    “ANT-MAN” /Шоргоолзон хүн/

Найруулагч Эдгар Райт “Marvel Comics” компаний “Ant-Man” хэмээх номоос сэдэвлэн урт хугацааны хүлээлт үүсгэж буй киногоо бүтээжээ. 2015 оны зун нээлтээ хийх супер баатрын тухай тус киноны гол дүрд жүжигчин Полл Рад тогложээ.

tomorrowland

14.    “TOMORROWLAND” /Маргааш очих газаргүй/

“Tomorrowland” магадгүй “Walt Disney” компаний хийсэн хамгийн адал явдалтай кино хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна. Тус киноны гол дүрд Жорж Клуни болон Бритт Робинсон нарын тоглосон. Кинонд залуу охин болон суут ухаантан хоёрын адал явдыг өгүүлэх аж.

jurassic-world-teaser-poster

15.    “JURASSIC WORLD” /Юрийн галавын үе/

Анх 1993 онд дэлгэцнээ гарч байсан “Jurassic Park” кино туйлын бодит зураглалаараа хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьж байжээ. Үүнээс 14 жилийн дараа гарч буй кинонд нь шинэ жүжигчид болох Крис Прэтт болон Жуди Грир нар тоглосон байна. Албаныхны зүгээс одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч чанартай уран бүтээл хийхийн тулд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа гэнэ.

avengers-age-of-ultron

16.    “AVENGERS: AGE OF ULTRON” /Өшөө авагчид: Ултроны үе/

Төмөр хүн буюу Тони Старкын дэлхийд энх тайвныг тогтоохын тулд зохион бүтээсэн роботууд хүн төрөлхтний эсрэг ажиллаж эхлэх ажээ. Ультрон гэдэг нь өөрийн удирдлагатай хиймэл оюун ухааныг хэлдэг аж.“Avengers” багийнхан тэрхүү хиймэл оюун ухаант роботуудыг устгаж, дэлхий ертөнцийг хамгаалахын төлөө тэмцэх юм. Уг кинонд өмнөх кинонд тоглосон Марк Руффало, Джереми Реннер, Скарлетт Йоханссон, Крис Эванс, Крис Хемсворт нар тус тусын дүрээ бүтээсэн байна.

Fifty-Shades-of-Grey-Official-Page

17.    “FIFTY SHADES OF GREY” / Грейн 50 сүүдэр /

Энэхүү киног тэрбумтан залуу Кристиан Грей сурагч охин Анастасия Стилтэй уулзсанаас хойш түүнийг эротик адал явдалд уруу татдаг тухай өгүүлдэг “Fifty Shades of Grey” зохиолоос сэдэвлэжээ. Киноны гол дүрд хүмүүст төдийлөн танил болоогүй жүжигчид болох Дакота Жонсон болон Жейми Дорнан нар тоглосон. Сексийн хурц өрнөлүүдтэй энэхүү кинонд үзэгчдийг алмайруулах хэсэг олон бий аж. Кино хосуудын баяраар нийтийн хүртээл болно.

star_wars_episode_vii_poster_2015_by_darthtemoc-d5oi24n

18.    “STAR WARS: EPISODE VII” / Оддын дайн: 7 анги /

“Star Wars” 2015 онд эргэн ирж байна. Өмнөх ангиудад жүжигчин Лиам Нисон, Эван Мак Грегор нар тоглосон бол энэ удаад шинээр төрж буй уран бүтээлчид болох Харрисон Форд, Марк Хэмилл болон Кэрри Фишер нар дүр бүтээжээ. 

Pixal

19.    Pixels /Sony/

Уг кинонд классик видео тоглоомноос бүрэлдсэн харийнхны халдлагатай нүүр тулж байгаа багийнхны тухай өгүүлэх аж. Киног бидний сайн мэдэх жүжигчин Adam Sandler продюсерлэжээ. Мөн гол дүрд нь тоглосон байна.

Pan

20.    Pan /Warner Bros./

Peter Pan, Captain Hook нарын уугуул түүхээс сэдэвлэн бүтээгдсэн энэ зөгнөлт кино энэ онд үзэгчдийн хүртээл болно. Киноны гол дүрд Hugh Jackman, Levi Miller тэргүүтэй жүжигчид тогложээ. 

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

21.    Mission: Impossible 5 /Биелэгдэшгүй даалгавар 5/

Mission: Impossible буюу Биелэгдэшгүй даалгавар цувралын тав дахь анги 2015 оны зун нээлтээ хийх гэж байна. Кинонд жүжигчин Tom Cruise IMF-ын төлөөлөгч Ethan Hunt-ын дүрээ дахин бүтээжээ. Тэрээр мөн продюсерын үүргийг ч гүйцэтгэсэн байна.

1m1l71mgjsookj7nqqp11n9kp3

22.    Mad Max: Fury Road  //

Ертөнцийн сүйрлийн дараах дүр зургийг харуулсан энэхүү эйкшн кино нь Mad Max франчайзын дөрөв дэх кино бөгөөд анхны анги нь 36 жилийн тэртээ гарч байжээ. Энэ цувралын сүүлийн анги болох Fury Road-д Mad Max-ын дүрийг жүжигчин Tom Hardy бүтээжээ.

fantastic-four

23.    The Fantastic Four /Гайхамшигт дөрөв / 

Marvel Comics-ын супер баатруудын нэрээр нэрлэгдсэн энэ дэлгэцийн бүтээлд өгүүлснээр уг дөрвөл өөрсдийн чадвараа ашиглахад суралцаж, дайсан болон хувирсан хуучин андаасаа эх дэлхийгээ хамгаалж аврах ёстой болдог байна. Кино наймдугаар сарын 7-нд кино театруудаар цацагдана.

terminator

24.    Terminator Genisys /Терминатор/

Шинжлэх ухааны уран зөгнөлт энэ кино нь терминатор уг цувралын тав дахь бүтээл бөгөөд жүжигчин Arnold Schwarzenegger өөрийн дүрээ эргүүлэн авчээ. Мөн өмнөх ангиудад тоглоогүй Emilia Clarke, Jason Clarke, Jai Courtney, Matt Smith, Lee Byung-hun, Dayo Okeniyi, Courtney B. Vance, Sandrine Holt, J. K. Simmons нарын шинэ жүжигчид нэмэгдсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.