Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морин хуурын концерт Н.Жанцанноровын тайлбартайгаар олонд хүрнэ
Нийгэм

Морин хуурын концерт Н.Жанцанноровын тайлбартайгаар олонд хүрнэ

Урлаг Урлаг15/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
395a2f8a413c5eb4original7480932932015-01-15-12-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд  Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 15-нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна.

     Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”,  “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал “Адажио” Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм.                                        

    “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох ба удирдаач Д.Түвшинсайхан, Морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцоно. Та монгол хөгжмөөрөө бахархаж  оюуны алжаалаа тайлаарай.

Тасалбарыг улсын Филармоний кассаар борлуулж байна. 70148012
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.