Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг16/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
medee118719630201501050835850157092015-01-16-08-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ, нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2015 оны 01 дүгээр сарын 17-ноос 1 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд ихэнх нутгаар,18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-19-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэн, бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.