Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»СТА дуучин Л.Болдбаатар “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолт удахгүй…
Нийгэм

СТА дуучин Л.Болдбаатар “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолт удахгүй…

Урлаг Урлаг20/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6102d26c9be0fdb8original4375821782015-01-16-11-37[www.urlag.mn]1216930462015-01-20-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Энэ цагийн их хүмүн Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ аавынхаа тухай өгүүлэхдээ “Хүн ер нь ижийгээ л гэхээс аавыг хойш тавьж, аав гэдэг хүн ховорхон дурсагддаг юм уу даа” хэмээсэн байдаг. Эл үгийг уншсанаас хойш анзаарвал эр хүн, эцэг хүний тухай магтуу үг ээжийнхээс цөөн ч юм уу даа гэж бодогдох. Миний ээж ийм сайхан, ээж минь ийм л уран гартан байлаа, өргөс орсон гарыг ээж минь үлээгээд л эдгээдэг, ижий минь ийм л өв надад үлдээж дээ, ээж минь надад зааж сургасан юм гэх зэрэг амьдралынхаа гэрэл гэгээтэй бүхнийг ижийтэйгээ уясан байдаг. Харин бид аавынхаа тухай хэр их ярьдаг билээ гээд бодохоор “За энэ дээ” гэхээр зүйлс хомс. Энэ тэнд дуулж хуурдахаараа “…Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж…”  гээд л мөнөөхөн ээж, аавын урдуур орж явчина. Гэхдээ аавынхаа тухай ярьдаг, дурсдаг, бахархдаг хүмүүс бий ч нийтлэг хандлага ээж рүү налаад байдаг “гэм” бий. Аавын тухай, ээжийн тухай дууны нэрсийг жагсаагаад харвал ээжийнх илүү жин дарах вий.  

    Харин энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолтоо хийхээр зэхэж буй СТА Лосолын Болдбаатар аавын тухай олон сайхан дуунуудыг ардынхаа чихэнд хоногшуулж чадсан юм.

…Аавынхаа тухай ярихад бага нас минь дурсагдана аа
Адуу мал, найр наадмын үнэр ханхийх шиг санагдана аа 
Хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай яриад л суумаар аа …
… Хүрээд л очмоор, хүүрнээд л суумаар, хүү чинь эрхлээд л саатмаар

      Хүний дээд аавынхаа тухай яриад л суумаар аа … гэх дуу чухам үнэнийг өгүүлж айраг шимэнгээ аавынхаа тухай яриад л суумаар тийм нэг гэгээлэг, бас гэгэлзсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг. Аавынхаа тухай ярихад бага насны дурсамж зэрэглээн дундаас өндөлзөж, уурга даялсан адуучин, уртын дууны шуранхай, айргийн амт, гэзгээн сүлжсэн хөх өвгөдийн сүрдмээр бас  хайрламаар тийм сайхан дүр сэтгэлд буух. Аавыгаа дагадаггүй хүүхэд ховор. Аавынхаа тухай яриад суухад хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар мөнөөхөн сайхан дүр сэтгэлд ургаад л ирнэ. Хааяа санаа алдмаар, сайхан аавынхаа мөрийг түшмээр, эрхлээд суумаар ийм л дүр зураг нүдний өмнө жирэлзэнэ. Амьдралын сайхныг, ажиллахын сайхныг, дурсахуйн сайхныг, дууны сайхныг аавууд бий болгодог.  Тийм ч учраас тэнгэрлэг сайхан аавын хүү СТА Лосолын Болдбаатар аавын тухай сайхан дуунуудыг цээжнийхээ гүнээс амилуулж, сэтгэлд хоногшуулж чадсан учраас өнөөдөр тэнгэрлэг аавуудын магтуу болон дуурсаж байна. Миний Монголын тэнгэрлэг сайхан аавууд “Түмэн жилдээ жаргалтай байг ээ”. 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.