Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ж.Пуччини “Тоска” дуурь удахгүй тайзнаа…
Нийгэм

Ж.Пуччини “Тоска” дуурь удахгүй тайзнаа…

Урлаг Урлаг26/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
91b60bd80c36939dbig6147312042015-01-26-11-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хоёрдугаар сарын 7-ны 17.00 цагт Дж.Пуччинигийн ТОСКА дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тогложээ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурийг бүтээсэн гэдэг.

  Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хар ихтэй, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг ихэд татдаг байна. Ирэх сард тоглогдох уг дуурийн найруулагчаар УГЗ, Л.Эрдэнбулган ажиллаж, УГЗ, Ж.Бүрэнбэх удирдаачаар ажиллах юм байна. Харин гол дүрд СТА Б.Саруул тогложээ. 

 

    Үйл явдлыг хураангуйлан хүргэвэл Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно. Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анжелотти энэ сүмд нуугдсан байжээ. Каварадосси Анжелоттитай уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлана. Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ.

    Тоска Каварадоссийн зурсан хөргийг харангуут сурвалжит бүсгүй Аттавантитай төстэй болохыг ажиж хардах сэтгэл төрнө. Каварадосси сэтгэлт бүсгүйгээ тайтгаруулан зөвхөн түүнд хайр сэтгэлтэйгээ батална. Тоска тайвширч,орой учрах цагаа болзоод гарч явна. Зураач Анжелоттийг дагуулан гарна. Энэ үед Скарпъя дагуулынхаа хамт сүмд дайран орж ирээд Аттавантийн овгийн сүлд бүхий дэвүүрийг олно. Мөн эх дагина Магдалена, Аттавантитай төстэй болохыг ажина. Аттаванти бол Чезаре Анжелоттийн төрсөн дүү бөгөөд түүнийг оргоход гол үүрэг гүйцэтгэжээ… 

 

www.Urlag.mn 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.