Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улаанбаатар хотын соёлын өдрүүд Тайваньд
Нийгэм

Улаанбаатар хотын соёлын өдрүүд Тайваньд

Урлаг Урлаг26/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51b41b9a26b853967c9c8b3e96427d72big1397259222015-01-26-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийг Хуалень хотын Вандана хийдэд  “Монгол гэр” –ийн нээлтээр эхлүүлжээ.

    Ёслолыг нээж, соёлын өдрүүдийг  санаачлан зохион байгуулагч Вандана хийдийн хамба лам Уй Си хэлэхдээ "Аугаа их Чингис хааны төрж мэндэлсэн Монгол гэр арлын Тайваньд сүндэрлэн бослоо. Дэлхий шигээ бөөрөнхий, бөмбөрцөг хэлбэртэй энэ гэр Монгол соёлын  тод  төлөөлөл болон үүд хаалгаа нээж байна. Монгол гэр байгаа газар бүхэнд Монголын төлөөлөл байх болно. Монголчууд шинэ гэр барихдаа найр хийдэг уламжлалын дагуу бид ч мөн гэрийнхээ нээлтийг хийж байна. Монголын хөх тэнгэр нь цэлмэг, хүн ард нь эрүүл энх аз жаргалтай байхыг хүсье” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч бөгөөд НЗД-ын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Монгол Тайванийн харилцааг цаашид бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн дөт зам бол соёлын харилцаа юм.

    Тиймээс Монголын Үндэсний болон уламжлалт урлаг, соёлыг Тайванийн ард түмэнд сурталчлан таниулах  ажлыг санаачлан зохион байгуулж байгаа Вандана хийдийн хамба лам Уй Си болон бусад хүмүүст талархаж байгаагаа илэриийлье” гэлээ. Улаанбаатар  хотын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн С.Элбэг “Улаанбаатар  Тайпэй хотуудын харилцаа 1997 оноос эхэлсэн. Соёл урлаг, биеийн тамир, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт хамтран ажилладаг. Энэ удаа Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж, Монголын соёлыг түгээх, сурталчлах бас нэгэн төв үүд хаалгаа нээж байна. Тайванийн ард түмэн Монгол гэр, морин хуур, Монгол соёл урлагтай танилцах энэхүү өргөөний үүд байнга нээлттэй байна гэдэгт итгэж байна” гэлээ. Соёлын өдрүүд  Тайванийн Хуалень хотод орших Вандана хийдэд Монгол гэрийн нээлтийн ёслол, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэн,  Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилж байна. Соёлын өдрүүд өнөөдөр маргааш хоёр өдөр  Тайпэй хотод үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.