Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балет тоглогдоно
Нийгэм

Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балет тоглогдоно

Урлаг Урлаг27/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5l2gicgq9dpqmget2ka19mmid31637754382015-01-27-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УДБЭТеатр энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барьж байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.

 Уг бүтээлийг тавихдаа Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид маань зорьж байна. Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл юм.

Мөн тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой.  Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм. Үзэгч та бүхэнд залуу уран бүтээлчдийн сэтгэлийн гал цог, эрч хүч, энэ цагийн аясыг өгүүлсэн энэхүү шинэ балет таалагдах нь дамжиггүй. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.