Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг зогсоожээ
Нийгэм

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг зогсоожээ

Урлаг Урлаг27/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-27_1700463593572712015-01-27-16-00[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол уран бүтээлийг радио, телевиз, цахим орчин, киноны зах зээлд нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч онд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөлийг засгийн газраас баталсан билээ.

   Улсын их хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдаж, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор 5 тэрбумын төсөвтэйгээр батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил өнгөрсөн намар эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн төслөө авч эхлэхээр олон нийтэд зарлагдаж сүр дуулиантаагаар нээлтээ хийж байсан энэхүү төсөл яам нь татагдан буугдсан, төсөв мөнгө байхгүй гэх үндэслэлээр өдгөө бүрэн зогсжээ.

   Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг батлаад удаагүй байгаа ч бүрэн зогсоосон гэхэд нь итгээгүйдээ “Соёл урлаг хөгжүүлэх сан”-гийн захирал Н.Батмөнхтэй уулзаж тодруулахад "Төр мөнгөгүй байна гээд, төслийн санхүүжилт хийгдэхгүй болсон. Тэгээд л овоо явж байсан ажлууд нь нам зогссон доо" гэлээ. Ийнхүү сүр дуулиантайгаар батлагдлаа, хэрэгжиж эхэллээ хэмээн зарлагдаад байсан бүхэл бүтэн үндэсний хөтөлбөрийг эхлүүл хэмээчихээд өдгөө яам нь байхгүй болсон гээд санхүүжилт хийхгүй зогсоож байгаа нь тун харамсалтай. Ингээд мөнгөгүй төрийн, соёл урлагт хайргүй улс төрчдийн балгаар үндэсний хөтөлбөр зогсож, хүүхэд залуучууд маань үндэсний гэсэн бүхнээ соргог оюундаа тунгааж чадахгүйд хүрлээ.

   Уншигч танд өнгөрөгч оны 11-р сарын 24-нд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр нээлтээ хийж, төслөө авч эхэлсэн талаар нийтлэгдэж байсан мэдээллээ дахин хүргэж байна. Та ЭНД дарж уншаарай.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Терри Крюсын зурсан зураг цахим орчинд шуугиан тарив

12/09/2026

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026

BTS-ийн RM 32 нас хүрлээ

12/09/2026

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

12/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.