Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын уралдаанд монгол зураач Гранпри шагнал хүртлээ
Нийгэм

Олон улсын уралдаанд монгол зураач Гранпри шагнал хүртлээ

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
404514051a35ebc2original6957210692015-01-28-13-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

61625Энэ жилийн олон улсын Манга уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай Аргалд явсан нь" хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртсэн байна. Тус уралдаан нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг тус салбарын томоохон арга хэмжээ юм. Шагналыг хоёрдугаар сарын 12-нд Японы Токио хотод Япон улсын гадаад хэргийн сайдаас гардаж авах юм байна. Мөн энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд "Бумбардай" зурган ном тавигдах аж.

“Бумбардай Аргалд явсан нь“ номын зохиолд Монголын үнэт өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай өгүүлжээ.

"Бумбардай 108" цуврал  номын төслийг  дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах,  өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлжээ. Одоогийн байдлаар эхний 9 цуврал ном бүтээгдсэн бөгөөд тун удахгүй Монголын гурван сая дахь иргэнд зориулсан цуврал бүтээл нь хэвлэлтээс гарах юм байна.

61625
 

Зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр нь хүүхдийн зурган номын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж 100 гаруй хүүхдийн зурган номыг бүтээж уншигчдын хүртээл болгожээ. Хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн сумогийн Хацу башёд их аварга Хакухо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ авч түүхэн дээд амжилтыг эвдсэн цаг үетэй давхцаж монгол зураач оюуны бүтээлээрээ Японы манга авардсын эзэн болсон нь япончуудыг тэр дундаа олон орны уран бүтээлчдийг гайхшруулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.