Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ ахмад настан, азай буурлууддаа зориулан 2015 оны 2 сарын 11-ны өдөр тоглох гэж байна.
- Зохиогч: А. Шартолгой
- Ерөнхий найруулагч: Н. Болд
- Хөгжмийн зохиолч: Р. Бат-Эрдэнэ
- Ерөнхий зураач: С. Ариунболд
- Бүжиг дэглээч: С. Сүхбаатар
- Хормейстр: Д.Алтантуул
- Туслах найруулагч: Л. Батжаргал
- Тайзны ярианы зөвлөх: Ж. Дүүрэнбаяр
Э. Нарангэрэл
- Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Үндэсний Их Найрал Хөгжим, Ерөнхий удирдаач: Н. Буянбаатар
АГУУЛГА
Өрөлт – 1: Равжаа хутагт, аян замын явц дунд сүсэгтэн олонтой уулзаж шүлэг
дуулал айлдаж, “Өвгөн шувуу хоёр” дууны ая барих утгаар, ирэх нь
ирдэг, буцах нь буцдаг ертөнцийн жам ёсны тухай үгүүлнэ.
Өрөлт – 2: Тухайн цаг үед, манжийн төрийн далдуур бодлого нь Равжаагийн явах
зам, бүтээл тууривал үзэл санааг чандлан хоригловч түүний авъяас
билиг, оюуны эрч хүчийг хааж чадахгүй гэсэн санааг илэрхийлнэ.
Өрөлт – 3: Мөнх бусын эндүүрэл нь зугаа цэнгэл, бог идээндээ дарагдахын
шалтгаан болж билгүүний нүдээр харахад, уйдаж залхмаар хорвоод
ичиж амьдармаар гэсэн санааг Равжаагийн шүлэг зохиолоор
дамжуулан үгүүлнэ.
Өрөлт – 4: Цагийн өнгө, хүмүүний сэтгэлийн чиг ямар болох тухайд сургамжилсан
хутагтын “Цаасан шувуу”-ны үлгэрээр, хүүхдийн дацангын хоёр шавь
/хүүхдүүд/ ном хаялцах үүднээс хэлэлцэж байгааг илэрхийлнэ.
Өрөлт – 5: Равжаа хутагт бие сэтгэлийг төвшитгэн хоосон чанарын агаарт,
ээжтэйгээ амар амгалангийн оронд уулзаж байгаа уран сэтгэмжийн
үзэгдлийг илэрхийлнэ.
Өрөлт – 6: Үзэхүйяа нүд баясах, сонсохуйяа ухаан саруулсах, үнэртэхүйяа бодол
тайтруулах, хүртэхүйяа таашаал эдлүүлэх, амтлахуйяа сэрэл сэтгэл
дэврүүлэх хүслийн таван хаалгыг нээх үүднээс үзэсгэлэн гоо эмэгтэйг
магтан дуулсан, таван тахилын өргөл аялгууг барина.
“Үлэмжийн чанар ” хэмээх энэхүү гайхамшигт дууг дуулахад мянган цагаан дарь эхийн тарни уншсантай тэнцэхүйц буян хишгийг дууддаг хэмээн сүсэглэдэг билээ.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс байна
Үнэхээр сэтгэлийг булаам Зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину, Зэ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө, Зэ
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амт адил
Баясгалан ааль чинь
Бахдаад бахдаад ханашгүй
Баярыг улам ариутгана, Зэ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамтдаа жарганам, Зээ
www.Urlag.mn