Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төв аймгийн залуучууд МУЭ шагналт зураач А.Чадраабалын урлангаар зочиллоо
Нийгэм

Төв аймгийн залуучууд МУЭ шагналт зураач А.Чадраабалын урлангаар зочиллоо

Урлаг Урлаг30/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Chadraabal_(40)_[800x600]9973165222015013011297158169142015-01-30-11-40[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв сайхан нутгаас минь төрөн гарсан, МУЭ шагналт зураач, Олон Улсын Уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүн, А.Чадраабалын шинэ урлангаар Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны хамт олон зочиллоо. 

Төв аймгийн шилдэг залуу уран бүтээлчээр 2008 онд шалгарч “Алтан шанага”-ын эзнээр тодорч байсан тэрбээр өдгөө эх орондоо болоод дэлхий дахинаа алдаршсан уран бүтээлч. МУЭ шагналт зураач  А.Чадраабал нь Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн дүр төрх, арга барилтай монголчуудын түүх соёл, бичиг үсэг, дорнын гүн ухаан, байгаль дэлхий, ан амьтны дүр дүрслэлийг орчин үеийн урлагийн арга барилаар илэрхийлдэг.

Саяхан түүний шинэ урланд уригдсан төв нутгийн залуучуудыг төлөөлж “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны  тэргүүн Г.Сурмаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ирээдүйн их уран бүтээлүүдэд нь өндөр амжилтыг хүслээ.

Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард бэхэн зургийн, есдүгээр сард “Саруул талын өглөө” бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргасан юм. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Хийморь” Олон улсын үзэсгэлэн, дөрөвдүгээр сард Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэх Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж байсан билээ.

Тайваний Кенмен хотноо зохион байгуулсан ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон Олон улсын “Саммит” үзэсгэлэн, наймдугаар сард МУЭ, Хөх хотын “Их зуу” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнд “Нартай өдөр”, “Морины зохиомж” бүтээлээрээ оролцсон.

Авьяаслаг уран бүтээлчийнхээ урлангаар зочилсон фото сурвалжлагыг хүргье.

 

www.Urlag.mn 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.