Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Terminator” киноны үргэлжлэл “TerminatorGenysis” кинонд тоглосон юм. Энэхүү кино ирэх тавдугаар сард нээлтээ хийх билээ.
.-Кино урлагтаа эргэн ирэх ямар байна?
-2013 оноос уран бүтээлийн ажилдаа түр завсарлага аваад байсан. “Terminator” киногоороо эргэн ирж байгаадаа баяртай байна.
1-Таныг үзэгчид их санаж, үгүйлсэн байх. “Terminator Genysis” киноны трейлер гарсан даруйд л таны нэр хаа сайгүй цуурайтах болсон. Шинэхэн уран бүтээлийнхээ тухайд?
-“Terminator Genysis” кинонд тоглох сайхан байлаа. Хамтран тоглосон бүх уран бүтээлчид гайхалтай, төгс байсныг хэлэх нь зүйтэй байх. Түр хүлээгээрэй үзэгчдээ. Та бүхнийг баярлуулах шинэ адал явдал тун удахгүй нээлтээ хийх болно.
1-Хэрвээ та үзэгч байсан бол “Terminator Genysis” киноны тасалбарыг худалдан авах байсан уу?
-Асуух ч хэрэггүй. Би үзэгч байсан бол Арнольд Шварценеггер гэх сайхан залууг харахын тулд заавал “Terminator Genysis” киноны тасалбарыг худалдан авах байсан. Би агуу нэгэн биш л дээ. Гэхдээ өөрийгөө сайн жүжигчин гэж боддог. Миний бүтээсэн дүрүүдийг муу гэж муулж байсан хүмүүстэй өнөөдрийг хүртэл таарсангүй. Худлаа юм байна. Эхнэр минь “Чи дэлгэцэнд дэндүү хүйтэн харагддаг. Миний бодлоор чи тийм ч сайн жүжигчин биш” гэж хэлж байсан. Намайг муулдаг ганц эмэгтэй бол эхнэр минь байсан. Хэрвээ өөр хүн намайг муу гэвэл би ухамсарын шанаа өгөх болно. /Инээв/
1–Энэ үгийг хангалттай сонсч байсан байх. Та үнэхээр бардам, өөртөө итгэлтэй юм аа?
-Тиймээ. Ганц, хоёр удаа ч биш олон удаа сонссон. Наснаасаа их ч сонссон байж магад. Миний бүтээсэн дүрүүд чиний асуулттай тохирдог. Дэлгэц болон амьдрал дээр ч би бардам занг илүүд үздэг. Энэ зан миний сайн болон дутагдалтай тал. Бардам зангаасаа болоод олон ч хүнийг гомдоож байсан. Бардам зантайдаа би олон муу бүхнээс холуур өнгөрч, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байх.
1-Баярлалаа. Энэ хариултыг л сонсохыг хүссэн юм. Миний асуултад ямар ч эргэлзээгүй үнэн бодитоор хариулсан танд баярлалаа. Хоёулаа уран бүтээлдээ эргэн орьё. “Terminator Genysis” киноны хоёр дахь трейлер саяхан гарсан. Эхний трейлерийг үзэхэд та буцаад 30 насандаа очсон харагдсан. Эргэн залуужихад ямар байв?
–Эргэн залуужиж буйгаар дэлгэцнээ гарах сайхан байсан. Хэцүү нь гэвэл залуухан Арнольд Шварценеггерийн дүрийг хөгшин Арнольд бүтээх хэцүү байлаа. Энэ хэсгийн зураг авалтад ороход үнэхээр хүндрэлтэй байсан. 67 настай хүн 30 настай хүн шиг үсэрч харайхад хэцүү байсан. Энэ хэсгийн зураг авалтын дараа гэртээ харих болгонд нуруу минь их өвдөж, бас ядарсан байдаг. Намайг залуухан байхад минь хайрладаг байсан тэр хүмүүст өөрийнхөө залуухан дүр төрхийг харуулсандаа баяртай байна.
1-Таныг мэддэг хүмүүсээс сонссон. Та шавьтай болж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Шавь гэхээсээ илүү, боломж нь хаалттай байгаа хүүхдүүдэд боломж олгож байгаа гэхэд болно.
1-Тэгээд хэдэн шавьтай болов?
-Хоёр. 2016 оны эхээр нэг нь кинонд тоглохоор болсон.
1-Тэднийг хэн гэдэг юм бэ. Илүү ихийг мэдмээр байна?
-Ингээд боллоо. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна.
1-Ойлголоо. Танаас ярицлага авахаас өмнө би уншигчдаас “Арнольд Шварценеггерээс ямар асуулт асуувал зүгээр вэ” гэж асуусан. Тэд ямар ч эргэлзээгүй дуучин Майли Сайрус, таны хүү Патрик Шварценеггер хоёрын үерхэл, болзоо, халуухан дурлалын тухай асуухыг хүссэн?
-Тэдний насанд дээр дурлал гэх зүйлийг ярих нь зохисгүй. Хүүгээ юу бодож явдгийг мэдэхгүй байна. Яагаад тэр охинтой холбоо тогтоосныг гайхаад ч барахгүй байна. Дурлал гэнэн байхдаа илүү амттай. Залуу хүмүүсийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь утгагүй хэрэг. Өөрсдөө учраа олох байлгүй дээ.
1-Тэд нэг өдөр хуримаа хийнэ гэвэл яах вэ?
-Тэдний насан дээр хуримын тухай ярьдаггүй юм. 20 настай хүүхдүүд дурлал бодохоосоо илүү хичээлээ хийгээд ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй.
1-Майли Сайрус танд таалагддаггүй гэсэн үг үү?
-Нэгэнт хүүтэй минь холбоо тогтоосон Майлиг би буруутгаж чадахгүй. Мөн сайн, муу гэж дүгнэж ч чадахгүй байна.
-20 настай хүүхдүүд хичээлээ хийхийг илүүд үзэж байна уу?
-Тиймээ. Тэдэнд хичээлээс өөрийг бодох шаардлага байхгүй. Дурлал гэх дарсыг 25 нас хүрээд амсвал илүү амттай байдаг юм.
1
-Таны хүү Патрик Шварценеггер буруу сонголт хийсэн гэж бодож байна уу?
-Тийм. Патрик минь томоотой байгаарай. Дахин сануулахгүй шүү.
-Гэр бүл хууралтын тухайд?
-Би энэ асуудал дээр тийм ч цэвэрхэн хүн биш. Буруу асуулт бололтой. Надад гайхалтай гэр бүл байсан. Би алдаа гаргасан. Сайхан гэр бүл минь салсан. Цаг хугацааг эргүүлж болдог бол тэр үеийг л залруулах юмсан
Эх сурвалж: Shuud.mn