Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Супер лиг: Бүх оддын шилдгүүд тодорлоо
Спорт

Супер лиг: Бүх оддын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг03/02/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
215e328b27f425c32e5a0ceaa62011c7great(2)5342957422015-02-03-12-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох "Оюутны Универсиад" наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм. 

Тэмцээний ялагчид:

  • Ур чадварын тэмцээний ялагч- Оюунболдын Цэлмэг, 
  • Slam Dunk тэмцээний аварга- Quincy Afamefuna Okolie 
  • Гурван онооны шидэлтийн аварга- Micheal Pugh нар эхний өдөр болсон тэмцээнүүдэд аваргаллаа. 

Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр шүүгч нарын саналаар шигшигдсэн шилдгүүд хоорондоо өрсөлдсөн юм. Энэ өдөр болсон "Спрайт" брэндийн нэрэмжит тэмцээнд: 

  • "Сэтгэл сэргээм" гурван онооны шидэлтийн аваргаар- Н.Золжаргал /Эрдэнэтрийлинг Ригс/
  • Ур чадварын тэмцээний аваргаар- Ж.Алтаншагай /Хэнтий Чингис Сити/ 
  • Багийн шидэлтийн тэмцээний аваргаар- "Дорноговь Сентоза Арслангууд"
  • Үнэ цэнэтэй тоглогчоор- ОУХМ Б.Билгүүн
  • "Sprite Slam Dunk"-ын аварга Jonathan Black нар шалгарлаа. 

      

      

Бүх оддын тоглолтын сүүлийн өдөр буюу ням гарагт Инчёны Азийн наадмын шигшээ наймд шалгарсан Монгол Улсын шигшээ, АНУ-ын легионоруудын шигшээ багийн эсрэг тоглож 102:98-ын харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр тэд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээд лигийн тоглолтын сүүлийн хоёр жилд нь АНУ-ын багийг дараалан хожоод байгаа нь энэ юм. 

Энэ өдөр Монголын багаас Б.Билгүүн 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 23 оноо, Т.Санчир 17 оноо, О.Сэргэлэн, Н.Золжаргал, Мөнхболд, Ц.Азбаяр, Мөнхтүвшин, Болортулга, Ууганбаяр нарын шилдэг тоглогчид 10-аас бага оноо авчээ. 

Америкийн багаас Jonathan Blake 29 оноогоор багаа тэргүүлж, Holmes 15 оноо, Hammonds, Chris Lawson нар тус бүр 13 оноогоор багтаа тусласан юм. Харин багийн бусад гишүүд нь 10-аас доош оноо авлаа. 

    

    

"Ийнхүү Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг жилдээ нэг удаа АНУ, болон Европийн ур чадвар сайтай тоглогчидтой өрсөлдөж, дээд лигтээ тэднийг урин тоглож байгаа нь манай улсын шигшээ баг олон улсын түвшинд хүрэхэд ихээхэн түлхэц болж байна. Мөн үүний үр дүнг өнгөрсөн жил болсон Азийн наадмын амжилт баталсан" хэмээн МҮСБХ-ны удирдлагууд дүгнэж байлаа.

      

 

Эх сурвалж: MNB.mn 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026
Спорт Урлаг

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026
Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.