Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ц.Хулан: Аавдаа шүлэг
Утга зохиол

Ц.Хулан: Аавдаа шүлэг

Урлаг Урлаг03/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-03_0036556093486312015-02-03-16-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд

Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан

Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд

Санаснаар даанч болохгүй явна ааваа

 

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон

Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг

Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй

Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

 

 

Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь

Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно

Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ

Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ

 

Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж

Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад

Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг

Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ

 

Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ

Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна

 

Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг

Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг

Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд

Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ

 

Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа

Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг

Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт

Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ

 

Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт

Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө

Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа

Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно

 

Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг

 

Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон

Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн

Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь

Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

 

 

  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.