Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хорт хавдар дийлдэшгүй зүйл биш
Үндэсний хөгжим

Хорт хавдар дийлдэшгүй зүйл биш

Урлаг Урлаг04/02/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4rctvj7vintdmm3f7eomj2vvsl258841532015-02-04-12-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний  өдрийг дэлхий нийтээр  “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.  Харин манай улс  Олон улсын хорт хавдраас сэргийлэх, хянах  холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж энэ өдрийг  2007 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Дэлхий нийтээрээ энэ жил “Хорт хавдар дийлдэшгүй зүйл биш” уриан дор энэ өдрийг тэмдэглэж байна.

    Хорт хавдраар өвчилсөн, нас барсан хэн нэгний тухай 10 гаруй жилийн тэртээ сонсохдоо ихэд цочирдон хүлээж авдаг байсан бол одоо бид бараг л өдөр тутам шахам тэрхүү мэдээллийг найз нөхөд хамаатан садан танилаа энэ өвчнөөр өвчилсөн тухай сонсдог болж. Энэ нь уг өвчин илт даамжирч газар авч  байгаагийн нэг илрэл юм. Тэгэхлээр  жилд тэдэн хүн өвчилж тэд нь нас барж гэсэн тоо баримтуудыг ард иргэдэд мэдээлж байхаар Хорт хавдраас сэргийлэх, хянах арга замыг сурталчилсан нь өгөөжтэй мэт.

Олон улсын эмч мэргэжилтнүүд ч олон жилийн судалгааны үр дүнд  дараах  4 асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг дэлхий нийтэд уриалж байгаа билээ.

1.Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх   

Хорт хавдрын эрсдэлт зүйлс болох илүүдэл жин, зохисгүй хоололт, архи, тамхины хэт их хэрэглээ, хөдөлгөөний хомсдол болон элэгний В,С вирусийн халдвар, хүний хөхөнцөр вирусийн халдвараас сэргийлсэнээр хорт хавдраас сэргийлэх боломжтой аж. Үүний тулд  архи, тамхинаас  татгалзах, зөв хооллох, хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимс, жимсгэнийг түлхүү хэрэглэх, өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутмын хэвшил болгохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дээрх зан үйлийг  иргэн бүр ухамсарлан хэвшүүлж чадвал дэлхий дахинаа 2025 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг 25 хувиар бууруулна гэж үзэж,  зорилт тавин ажиллаж байна.

2.Хорт хавдрыг эрт илрүүлэх 

Монгол Улсад хөх, умайн хүзүү, элэгний хорт хавдрын эрт илрүүлэгийн хөтөлбөр хэрэгжиж байна. Үр дүнтэй, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хорт хавдрын гуравны нэгийг эрт илрүүлж, эмчлэх улмаар хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах хугацааг уртасгах боломжтой юм.

 

 Тухайлбал, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд 3 насны давтамжтайгаар /30,33,36,39,42,45,48,51,54,57,60 нас/, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт 20-иос дээш насны эмэгтэйчүүд хороодынхоо Өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүйгээр шинжилгээнд өгч хамрагдаж байна. Мөн хөхний өмөнгөөр өвдөх эрсдэлтэй буюу урьд нь хөхний өмөнгөөр өвдөж ээж эгч дүү буюу садан төрөл нь өвдөж байсан удамшлын өгүүлэлтэй эмэгтэйчүүдийг ч  жил бүр үзлэгт хамруулж буй юм. Харин элэгний өмөнгийн эрт илрүүлэгт элэгний В,С вирусийн халдвар тээгч болон элэгний архаг үрэвсэлтэй бүх насны хүмүүс орох ба эдгээр хүмүүс 6 сар тутам эрт илрүүлэг үзлэгт (ЭХО үзлэг, элэгний хорт хавдрын маркер тодорхойлох шинжилгээ)  орох шаардлагатай.

З.Эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  

Хорт хавдраар өвчилсөн хүн бүр чанартай, үр дүнтэй эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй. Хорт хавдрыг эрт үед нь оношилсноор хорт хавдрын өвчлөлийн гуравны нэгийг эмчлэх боломжтой. Хорт хавдрын оношилгоонд эмнэлзүйн үзлэг, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээ, эд, эс зүйн шинжилгээ зэрэг олон төрлийн аргыг ашигладаг.

 

Өвчний үе шат, тухайн хүний биеийн байдал зэргээс хамаарч хүн бүрт өвөрмөц эмчилгээ, үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг. Хорт хавдрыг мэс засал, туяа, хими, дааврын зэрэг төрөл бүрийн аргаар эмчилдэг. Мөн сэтгэл зүй, хоол зүй, нийгмийн тусламж, сэргээн засах зэрэг дэмжих тусламж, үйлчилгээг ч цогцоор нь хүргэдэг байна.

4.Амьдралын чанарыг сайжруулах   

Хорт хавдрын  цогц тусламж, үйлчилгээг хүн бүрт чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх нь эрүүл мэндийн салбарын төдийгүй нийгмийн бүх салбар хамтын ажиллагаа, хувь хүн, гэр бүлийн санаачлага, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжих үйл явц билээ. Энэхүү цогц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлж чадсанаар хорт хавдраар өвчлөгсдийн амьдралын чанарыг сайжруулж чадна.

 

Дээрх дөрвөн асуудалд анхаарлаа хандуулснаар  та гэр бүл, найз нөхөд, хамгийн ойр дотны хүмүүсээ  хорт хавдар гэх аюулт  өвчнөөс аварч  чадна. Хорт  хавдар дийлдэшгүй өвчин биш.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.