Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»БАЛДАН ГАЛДАН ХОЁР
Жүжиг

БАЛДАН ГАЛДАН ХОЁР

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
galdan-baldan9870613452012-04-09-20-19[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Балдан, Галдан гэдэг адилхан хоёр залуу бий. Гэвч ажил тєрлєєрєє адилгvй юмсанжээ.
Балдан нь малч, ажилч, бас хичээл дугуйланд идэвхтэй. Ном сонин их уншдаг. Тэгээд нєхєрсєг тусч тул нутгийнхан нь тvvнийг магтдаг. Залуу хvvхнvvд ч Балданг л сэмхэн сэмхэн ширтэцгээдэг ажээ.
Галдан нь Балдандаа атаархдаг байжээ. Балдантай уулзсан бvхэн нь тvvнийг магтаж, халуун сайхан vг хэлдэг байхад Галдантай уулзахдаа:
– Чи цаг vргэлж айл хэсэж, архи дарс эргvvлж шалмаглаж явахаа боль. Эцэг эх чинь єтєлж, хэдэн малаа хvчрэхгvй болж шvv. Чи тэдэндээ тусалж, малаа єсгєхийг бод гэж л vглэдэг байв.
Нэг єдєр Галдан архи айраг эргvvлж “тємєр тэргээ єгєєч тvлээ зєєгєєд єгье” гэж дуулаад давхиж явжээ. Гэтэл тvvний зам дээр євсєє хадаж байгаа Балдан тохиолдов. Галдан дотроо бодов. Энэ Балдан ажилд сайн гэхээр онгирч, улам ажилч хvн болох гэж дэндэж байна. Бас тэгээд надад хvртэл євс хадахын ашиг тус гэж лекц унших санаатай байна билээ шvv … Залуу хvн чинь над шиг ингэж, тарган морио унаад торгон дээлээ ємсєєд айраг архи сэнгэнvvлж хэнхдэгээ яраад давхиж явдаг юм биш шvv гэж боджээ. Тэгээд тэр нэг сайн гайхуулна гэж шийдэж мориныхоо гvйхээр Балдангийн дэргэдvvр єнгєрєхдєє:
– Балдаан! Залуу хvн чинь ингэж явдаг юм шvv гэж хашгирав. Гэтэл морь нь хадсан євснєєс бусгахад Галдан олгойтой ус шиг улхайн ойчив. Балдан хадуураа тавьж,
– Мєн дєє … залуу хvн чинь ингэж явдаг юм байж дээ гээд инээд алдав. Галдан ойчихдоо євдсєн боловч ичихдээ ёо гэж хэлсэнгvй. Балдангийн шоолж инээхэд хор нь хєдєлж, євдсєнєє хайхрахгvй босон харайв. Тэгээд тvй мондийн хар євс! гээд Балдангийн хадсан євс рvv нулимав. Балдан анхандаа уурламаар завдсан боловч уужирч,
-Толгой чинь эргэж, нvд чинь харанхуйлж байна уу? Хар биш ногоон євс байна шvv гэв
– Чи юунд дандаа ингэж байдаг юм бэ. Євлийн бэрхэд хэдэн малын аминд ордог юмны чинь нэг энэ шvv.
– Yхсэн хойноо! Манай мал, хадсан євсийг идэх байтугай vргэдэг юм чинь дээ. Чи харахгvй юу. Миний морь євснєєс vргээд намайг хаячихлаа шvv дээ.
– За чи битгий дэмий юм ярь л даа. Энэ чинь адуу шvv дээ. Ер нь ингэж, дэмий тэнэж байхаа болиоч дээ. Жаал євс хадаж авахыг бод. Хоёул хамжъя, чамд зааж єгье. Над илvv хадуур хэрэглэл зєндєє гэхэд нь Галдан нь хайхарсан ч vгvй ташуураа шvvрч аваад: “Жаахан Дулмаа хаачсан бэ …” гэж дуулаад, vргэж давхисан мориныхоо хойноос гэлдрэв. Балдан:
– Гайгvй мєд … мєдхєн болно доо … гэж хэлээд хадуураа шvvрч авав.

Євєл болов. Балдан, Галдан хоёрынх ойролцоо євєлжив. Тэдний адуу оторт гарахад Галдан ганц хайртай морио нvдэндээ харж байя гэж vлдээгээд бусад адуугаа оторт явуулав. Цас байн байн орж билчээр зузаан хадсан их євс ногоон гvвээ шиг харагдав. Балдангийнхан тэнгэрийг царайчлан харахгvй тайван. Мал нь тавтай хивнэ.
Балдан нэг єдєр сумынхаа тєв дээр очиж, сvvлчийн сонин сэтгvvлvvдийг аваад харихаар давхиж явав.
Тvvний зээрд морь нь тарган, омголон. Давхихад нь туурайгаар нь цасан манан бужигнана. Гэтэл судгийн хажуугаар єнгєрєхдєє, Балдангийн зээрд морь огло харайн бусгав. Балдан мориныхоо амыг татаж, судаг руу vзвэл, Галдан хєлдєх шахтлаа бээцийгээд цас малтаж євс зулгааж байв. Тvvний бараг “эхнэр шигээ” хайрладаг бор морь нь эвхийчхээд Галдангийн дэргэд зогсож байв. Балдан сандарч,
– Yгvй чи чинь яаж байгаа юм бэ? гэхэд Галдангийн эрvv хавшиж бор морь минь! Харж байна уу, турж vхэх нь гэж арай чарай дуугарав.
– Тэгээд бусад нь … гэж Балданг яаран асуухад,
– Чи тэгээд манай євснєєс авахгvй яагаав? Манайханд хэлсэн vv? гэж Балданг асуухад Галдан,
– Yгvй … хэлээгvй гэв.
– Яагаав хэлэхээ ичээ юу? гэхэд нь Галдан доошоо харж дуугарахгvй зогсов.
– За явъя. Одоо очоод манай євснєєс ав! Орой хоёул явж євєлжєєндєє зєєж авчирна шvv гэж Балданг хэлэхэд: Галдан,
– За … гээд, дахин юу ч хэлж чадсангvй, Балданг дагаж одов. Балдан гэртээ ирж буугаад мориндоо євс тавьж єгєхєд Галдангийн бор морь, євс рvv нь дайран оров.
– За харж байна уу Галдан! Чиний морь євснєєс vргэдэг биш билvv гэж инээмсэглэхэд Галдан улам ичиж,
– За та боль л доо гэж Балдангийн мєрийг алгадаад: Би гэмээ мэдлээ. Одоо чамайг дууриаж ажиллана. Чи намайг дагуул гэж хэлэв.

Тvvнээс хойш Балдан Галдан хоёр дотно vерхэж ажил тєрєл, элдэв нэгээрээ ав адилхан єсєж хєгжиж явдаг боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.