Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Төгсгөлгүй” танго балет маргааш үзэгчдийн хүртээл болно
Нийгэм

“Төгсгөлгүй” танго балет маргааш үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг07/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10917361_336738043187794_2544765594127639206_n6767160222015-02-07-12-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв,түүхүүд ч төгсгөлгүй. Тийм л учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгуй" танго балетийг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа дахин амилуулах гэж байна. 

     "Төгсгөлгүй" танго балетийн хөгжимд саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг. Та бүхэн симфони найрал хөгжимтэй эдгээр зэмсэг хэрхэн нийцдэгийг шинэ тоглолтоос үзэж сонирхох боломжтой. Энэхүү балетийн хөгжмийг , хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд О.Анужин, А.Эрдэнэболд, А.Билгүдэ нар тоглох юм. Энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "урлагийн гудамж"-ны тухай энэ бүтээлд өгүүлнэ.

     Дурлалт хосууд бие биедээ тэмүүлж байгаа тэр сэтгэлийг соронзтой л зүйрлэмээр. Энэ танго балетийн гол дүрийн баатар Галт ядуу тарчиг амьдралтай хэдий ч баян сэхээтний охин Сүндэрт дурладаг. Сүндэр ч дурлалдаа мөнгөөр хориг тавихыг хүссэнгүй. Галтад дурласан цэцгийн худалдагч бүсгүйгээс эхлээд Сүндэрийг хайрлаж явдаг Төмөр гээд энэ дурлалыг эсэргүүцэх хүн олон байсан ч тэд эцэстээ хамтдаа байж чаддаг. Харин бодит амьдрал диваажин хоёрын алинд нь тэд хамтдаа байгааг үзэгч өөрөө тунгаах эрхтэй юм. 'Төгсгөлгуй" танго балетын цомнолыг тус театрын захирал Ч.Мөнхзул бичжээ.

    Энэ балетийн үйл явдлын ихэнх нь "урлагийн гудамж"-инд өрнөх юм. Өндөр хөгжилтэй болон Европын соёлыг хөрсөндөө буулгасан ихэнх улсад урлагийн тодотголтой гудамж байдаг аж. Тэр гудамжинд зарим нь зураг зурж, нэг нь дуулж, нөгөө нь бүжиглэн уран бутээл ид өрнөж байдаг. Тиймээс 'Төгсгөлгүй" танго балетийг бүтээхдээ Улаанбаатар хотын урлагийн гудамжийг бий болгож, циркийн жүжигчин, зураач, оёдолчин бүсгүйг хамтад нь багтаахаар болжээ. Энэ жил УДБЭТ-ынхан үндэсний сонгодог уран бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байгаа учраас тэр зарчимд нь нийцсэн том бүтээлийн нэг нь "Төгсгөлгүй" болох юм. Өлмий дээрээ зогсож, өөдөө тэмүүлдэг балетын жүжигчид хэрхэн халуун цустай, аргентин бүжигтэй ижилсэж, Монгол тангог амилуулахыг эндээс л үзэх боломжтой.

"ТӨГСГӨЛГҮЙ" танго балетын тухай нэвтрүүлгийг хүргэж байна 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.