Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Уран жиргээ-2015” уран уншлагын наадмын шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“Уран жиргээ-2015” уран уншлагын наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг10/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10953299_523045384505004_6221087472750450808_o7309682522015-02-10-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Уран жиргээ-2015” уран уншлагын наадмыг амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилготой тус наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ийн ТУС-ийн багш, МУСТА Тайз дэлгэцийн урлагийн тэнхимийн эрхлэгч, МУСТА Б.Даваа, шүүгчээр СУИС-ийн ТУС-ийн Тайз дэлгэцийн урлагийн тэнхимийн багш, МУСТА Ж.Болор-Эрдэнэ, СУИС-ийн ТУС-ийн Тайз дэлгэцийн урлагийн тэнхимийн багш, МУСТА Г.Энхсайхан нар ажиллав.

28 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд нийт 145 хүүхэд оролцсоноос цэцэрлэгийн насны ангиллын нэгдүгээр байрт  25-р цэцэрлэгийн М.Дөл-Эрдэнэ, хоёрдугаар байрт нэгдүгээр цэцэрлэгийн Б.Чингүнжав, гуравдугаар байрт 160-р цэцэрлэгийн Т.Шандасбаяр, тусгай байрт 186-р цэцэрлэгийн Ц.Ариунзаяа нар өргөмжлөл, мөнгөн шагнал, Нийслэлийн уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.

Сургуулийн бага насны ангиллын тэргүүн байрт VI сургуулийн сурагч Б.Тэнүүн, хоёрдугаар байрт 45-р сургуулийн сурагч Э.Эгшиглэн, гутгаар байрт Үй-Цай сургуулийн сурагч Э.Адиша, тусгай байрт 58-р сургуулийн сурагч Л.Өлзийсолонго нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Нийслэлийн уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулсан юм.

Харин 6-9 анги буюу сургуулийн дунд насны ангиллын тэргүүн байрт III сургуулийн сурагч А.Булгантамир, хоёрдугаар байрт XI сургуулийн сурагч А.Саранжил, гуравдугаар байрт 71-р сургуулийн сурагч Ж.Лхам, тусгай байрт Сант сургуулийн сурагч Н.Чинбилэг нар тодорч өргөмжлөл, мөнгөн шагнал, Нийслэлийн уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулав.

Сургуулийн ахлах насны ангилалд нэгдүгээр байрт XXXV сургуулийн сурагч Х.Сугар, хоёрдугаар байрт VI сургуулийн сурагч Б.Мөнхтуяа, гуравдугаар байрт Сод-Эрдэм сургуулийн сурагч Б.Энхтуул, тусгай байрт 58-р сургуулийн сурагч О.Хандмаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Нийслэлийн уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.

Нийслэлийн “Уран жиргээ-2015” наадам 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монголын хүүхдийн ордонд болно.

Эх сурвалж: MNB.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

01/06/2025

Олны танил эрхмүүд хүүхэд байхдаа

01/06/2025

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2025

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.