Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цагаан уул” наадмын бүртгэл өнөөдрөөр дуусгавар болно
Нийгэм

“Цагаан уул” наадмын бүртгэл өнөөдрөөр дуусгавар болно

Урлаг Урлаг10/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1012989_879727228744192_4643093981848960666_n1950797742015-02-10-14-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрын шүлгийн  “Цагаан Уул”  наадам болоход ердөө гуравхан хоног үлдээд байна. Энэхүү  наадмын  эхний  шат  буюу  оролцогчдын  материал хүлээн  авах хугацаа  өнөөдөр  дуусгавар  болж  байна. Ирсэн  материалаас шүүгчдийн  зөвлөл  шилдэг 30 бүтээлийг  шалгаруулж  хоёрдугаар  шатанд оруулах юм  байна.  

Энэ жилийн наадам өнгөрсөн жилүүдийнхээс онцлогтой. Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг үзэхээр ирсэн нийт үзэгчдэдээ тусгай бэлгийг бэлдсэн байна. Тодруулбал #CAFFE #BENE кофе шопоор американог 50% хөнгөлөлттэй авах эрх болон, хайрын амт #Bon O #Bon шоколадаар дайлах эрхтэй урилга үнэгүй  тараагдах бөгөөд МҮОНРТ уг наадмаас  нэвтрүүлэг бэлдэн сар шинийн өдрүүдэд 1,2 сувгаараа цацахаар болжээ. Түүнчлэн  уг наадмыг үзэхээр ирсэн үзэгчид  хайрын гэгээн  мөртүүдээр  сэтгэлээ  баясгахын зэрэгцээ  урлаг  соёлын  олон  сонирхолтой  арга хэмжээг үзэх боломжтой юм байна.

Уг наадам  нь  жилээс  жилд  цар  хүрээ нь  өргөжин тэлж залуу  яруу  найрагчдын  хүсэн  хүлээдэг  наадмын  нэг  болоод  удаж  байна. 1991 оноос хойш Гэгээн хайрыг магтан дуулагчид хуран чуулсаар  17 жилийг үджээ. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц болж наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, нийслэлээс шалгарсан найрагчидтай уралдаж тэргүүн байраа тодруулдаг. Ийнхүү хөдөө орон нутгаас олон залуу найрагчид шүлгээ сойдог нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож,  чансааг нь ч  дорхойлдог билээ.

Ийнхүү хайрын орон зайгаар аялж, залуу найрагчдын шүлгийг шимтэн сонсохыг хүссэн хүн бүр 2015-02-13-ны 12 цагт  Улаанбаатар чуулгыг зориорой.

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026

Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.