Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Sweetymotion хамтлаг “Зүрхэн аялгуу”-г гэгээн хайрын өдрөөр эгшиглүүлнэ
Нийгэм

Sweetymotion хамтлаг “Зүрхэн аялгуу”-г гэгээн хайрын өдрөөр эгшиглүүлнэ

Урлаг Урлаг10/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_2015-02-03_22.59.457209892692015-02-04-13-07[www.urlag.mn]7450651192015-02-10-15-23[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй "Sweetymotion" билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна.

Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг моделууд болох Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг 10 гаруй моделууд амилуулах нь ээ. 

Зүрхэн аялгуу шоуны хамгийн чухал хэсгийн нэг бол хөгжмийн найруулга юм. Уг шоуны хөгжимчдийн бүрэлдэхүүнд даралтат хөгжим Чинбаа, гитарчин Мөнх-Оргил, баргил гитарчин Никитоны Цогоо, бөмбөрчин Одбаяр, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адъяа, Ятгачин Солонго, ёочин хөгжмийг Шүрээ гэсэн шилдэг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

Мөн Хувцас загвар зохион бүтээгч Биндэръяа, үс болон нүүрний гоо сайхныг Матрикс салон, Цэцэг чимэглэлийг-Flower цэцэгийн урлан, Гайхалтай амтат шоколадыг Amadei Chocolate зэрэг байгууллагууд гэгээн хайрын баярт зориулсан хамгийн гоё үдэш, хамгийн гоё орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Урилгаар МУГЖ Долгор ирж өөрийн гайхамшигт хоолойгоор эгшиг нэмэх юм. Тус шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын урлагийн чиг хандлагыг тодорхойлогч On’Off продакшн ажиллаж байгаа ажээ. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.