Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Sweetymotion хамтлаг “Зүрхэн аялгуу” тоглолтоо өнөөдөр мэдрүүлэх нь ээ…
Нийгэм

Sweetymotion хамтлаг “Зүрхэн аялгуу” тоглолтоо өнөөдөр мэдрүүлэх нь ээ…

Урлаг Урлаг13/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-12_1739305759007252015-02-13-09-39[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй "Sweetymotion" билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш буюу өнөөдөр “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг моделууд болох Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг 10 гаруй моделууд амилуулах нь ээ. 

   Зүрхэн аялгуу шоуны хамгийн чухал хэсгийн нэг бол хөгжмийн найруулга юм. Уг шоуны хөгжимчдийн бүрэлдэхүүнд даралтат хөгжим Чинбаа, гитарчин Мөнх-Оргил, баргил гитарчин Никитоны Цогоо, бөмбөрчин Одбаяр, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адъяа, Ятгачин Солонго, ёочин хөгжмийг Шүрээ гэсэн шилдэг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

   Мөн Хувцас загвар зохион бүтээгч Биндэръяа, үс болон нүүрний гоо сайхныг Матрикс салон, Цэцэг чимэглэлийг-Flower цэцэгийн урлан, Гайхалтай амтат шоколадыг Amadei Chocolate зэрэг байгууллагууд гэгээн хайрын баярт зориулсан хамгийн гоё үдэш, хамгийн гоё орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Урилгаар МУГЖ Долгор ирж өөрийн гайхамшигт хоолойгоор эгшиг нэмэх юм. Тус шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын урлагийн чиг хандлагыг тодорхойлогч On’Off продакшн ажиллаж байгаа ажээ. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.