Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цагаан уул” хайрын шүлгийн наадам өнөөдөр болно
Нийгэм

“Цагаан уул” хайрын шүлгийн наадам өнөөдөр болно

Урлаг Урлаг13/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b6e541c747b316ddbig2505023462015-02-13-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрын шүлгийн  “Цагаан Уул”  наадам өнөөдөр 12:00 цагт Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдаж байна. Энэхүү  наадамд ирсэн  материалуудаас шүүгчдийн  зөвлөл  шилдэг 30 бүтээлийг  шалгаруулж  хоёрдугаар  шатанд оруулаад байгаа юм. 

Энэ жилийн наадам өнгөрсөн жилүүдийнхээс онцлогтой. Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг үзэхээр ирсэн нийт үзэгчдэдээ тусгай бэлгийг бэлдсэн байна. Тодруулбал #CAFFE #BENE кофе шопоор американог 50% хөнгөлөлттэй авах эрх болон, хайрын амт #Bon O #Bon шоколадаар дайлах эрхтэй урилга үнэгүй  тараагдах бөгөөд МҮОНРТ уг наадмаас  нэвтрүүлэг бэлдэн сар шинийн өдрүүдэд 1,2 сувгаараа цацахаар болжээ. Түүнчлэн  уг наадмыг үзэхээр ирсэн үзэгчид  хайрын гэгээн  мөртүүдээр  сэтгэлээ  баясгахын зэрэгцээ  урлаг  соёлын  олон  сонирхолтой  арга хэмжээг үзэх боломжтой юм байна.

Уг наадам  нь  жилээс  жилд  цар  хүрээ нь  өргөжин тэлж залуу  яруу  найрагчдын  хүсэн  хүлээдэг  наадмын  нэг  болоод  удаж  байна. 1991 оноос хойш Гэгээн хайрыг магтан дуулагчид хуран чуулсаар  17 жилийг үджээ. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц болж наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, нийслэлээс шалгарсан найрагчидтай уралдаж тэргүүн байраа тодруулдаг. Ийнхүү хөдөө орон нутгаас олон залуу найрагчид шүлгээ сойдог нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож,  чансааг нь ч  тодорхойлдог билээ.

Ийнхүү хайрын орон зайгаар аялж, залуу найрагчдын шүлгийг шимтэн сонсохыг хүссэн хүн бүр өнөөдөр 12 цагт  Улаанбаатар чуулгыг зориорой.

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.