Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»”Сонгодог өгүүллэгийн дээжис-2” хэвлэгдэн гарлаа
Дуу хөгжим

”Сонгодог өгүүллэгийн дээжис-2” хэвлэгдэн гарлаа

Урлаг Урлаг13/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
54dc4aab38f796.13085293-300x2498088138492015-02-13-11-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

54dc4aab38f796.13085293Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогсдын шилдэг бүтээл бүхий “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Сар шинийн өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэхүү номонд Харуки Мураками, А.П.Чехов, Чарльз Диккенс, Элис Мүнро, Р.Акүтагава, Эрнест Хэмингуэй, Габриэл Гарсиа Маркес, Ги дө Мопассан нарын дэлхийд алдартай томоохон зохиолчдын өгүүллэгүүд орсон байна.

Энэхүү уралдаанд урьд өмнө монгол хэл дээр орчуулагдаж байгаагүй 40 гаруй өгүүллэгийг 32 залуу орчуулагчдаас ирүүлсэн аж. Тэдгээрээс 19 орчуулагчийн 29 өгүүллэгийг уг номонд багтаажээ. Шинэ номын нээлт өнөөдөр болсон бөгөөд орчуулсан өгүүллэг нь багтсан номыг МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр залуу орчуулагчдад гардуулсан байна. Мөн энэ үеэр МОЭ-ийн ерөнхийлөгч асан Го.Аким, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа тэргүүтэй манай үе үеийн ахмад орчуулагч, зохиолчид энэ үеэр залуу орчуулагч нартай чин сэтгэлийн яриа өрнүүлж, мэргэжлийн үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрлажээ.

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026
Дуу хөгжим Урлаг

ДАШТ-ий шувтаргын тоглолтын завсарлагааны үеэр Жастин Бибер уран бүтээлээ толилуулна

09/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026

Жүжигчин Юн Ё Жон “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

09/07/2026

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026

ДАШТ-ий шувтаргын тоглолтын завсарлагааны үеэр Жастин Бибер уран бүтээлээ толилуулна

09/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.