Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Танхай тээгч” киноны хаалтын үзвэрүүд үргэлжилж байна
Нийгэм

“Танхай тээгч” киноны хаалтын үзвэрүүд үргэлжилж байна

Урлаг Урлаг14/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4a054lb8e0np4d4sagk3enkkug3512783022015-02-14-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Aurora” филмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-түц” продакшны жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийснээс хойш долоо хоногийн хугацаанд 140 сая төгрөгийн ашиг, орлогоороо монгол киноны урьд өмнө олж байгаагүй ашгийг олоод байгаа аж.

Уг кино шинэ оны анхны бүтээл болон нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж байгаа юм.  Гэр бүлийн аз жаргалд мөнгө чухал уу, үр, хүүхэд чухал уу гэдгийг хөнгөн инээдтэй хослуулан хийсэн уг бүтээл үзэгчдийн дунд эрэлттэй байгаа юм.

Төмөрөө, Нараа хоёр хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай залуу гэр бүл. Гэвч Нараа хүүхэд тээж төрүүлэх боломжгүй учраас тэд тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болохоор шийддэг. Гэрээний дагуу тээгч эх төрөн төртлөө тэднийд хамтамьдрана. Гэвч тээгч эхийг хэн гэдгийг тэдний хэн нь мэдсэнгүй. Хүүхэдтэй болохын тулд тэр хоёр ямар амьдрал туулахыг энэхүү киноноос үзээрэй.

Сонирхуулахад, “Танхай тээгч” кино багийнхан шинэхэн бүтээлээ Дарханчуудад толилуулсан бол энэ удаад Өмнөговьчуудад зориулан дэлгээд байгаа юм. Энэ сарын 13, 14, 15-нд Өмнөговь аймгийн “Галакси” театрт “Танхай тээгч”-ийг тольдож болох нь ээ.

Мөн тэд ирэх гуравдугаар сарын 4-8-ныг дуустал Эрдэнэтчүүдэд “Танхай тээгч” бүтээлээ толилуулна гэсэн шүү.

 

Эх сурвалж: Eagle.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брижит Бардогийн хувийн эд зүйлс дуудлага худалдаагаар бараг 1 сая еврод хүрчээ

24/09/2026

“Harry Potter and the Cursed Child” жүжгийг шинэчлэн найруулж байна

24/09/2026

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна

24/09/2026

Дуучин Н.Ундрал, Г.Эрдэнэчимэг нар Буриад ардын “Ёохор” дууг хамтран дууллаа

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.