Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Гэгээн хайраар хөглөгдсөн “Цагаан Уул” наадам амжилттай болж өндөрлөлөө
Уртын дуу

Гэгээн хайраар хөглөгдсөн “Цагаан Уул” наадам амжилттай болж өндөрлөлөө

Урлаг Урлаг16/02/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10171275_846650222088500_2473529382184280039_n8526606002015-02-16-13-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрыг магтан дуулагчид хуран чуулсан “Цагаан Уул” наадам 17 дах удаагаа амжилттай болж  өндөрлөлөө. Жил ирэх бүр хүрээгээ тэлж залуу яруу найрагчдын хоног тоолон хуруу даран хүлээдэг хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн нийт  120 оролцогч бүтээлээ ирүүлснээс шилдэг 50 яруу найрагч “Цагаан уул”-ын  тайзнаа шүлгээ уншсан юм. Эдгээр 50  найрагчдаас шилдэг 15-д Э.Бүжинлхам,Б.Оролзод,М.Батбаяр,Т.Есөн-Эрдэнэ,Э.Энхтайван, Б.Алтанхуяг, Т.Мандаарай, Б.Ууганбаяр, Д.Сосорбарам, Л.Лхагвасүрэн, Б.Өлзийнаран, Б.Жамбалдорж, Б.Ганхүрэл, Ө.Үлэмжтөгс, Э.Сударчулуун нарын яруу  найрагчид үлдэж  3 дугаар шатанд шүлгээ уншлаа. Эдгээр 15 найрагчдаас шилдгийн шилдэг 5 оролцогч шалгарч тэргүүн  байрын төлөө өрсөлдсөн юм. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч шалгарснаас Орхон аймгаас оролцсон Б. Сосорбарам тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.Удаах байрт Л.Лхагвасүрэн, Б.Оролзод болон яруу найрагч Б.Ганхүрэл, Э.Сударчулуун нар шалгарсан юм. 

Ингээд тус наадмын тэргүүн байрын эзэн Д.Сосорбарамын сэтгэгдлээс  хуваалцлаа.

Юуны  өмнө энэхүү  эрхэм хүндтэй наадмын  тэргүүн  байрын эзэн  болсонд  баяр  хүргэе. Сэтгэгдлээсээ  бидэнтэй  хуваалцахгүй  юу?

“Маш сайхан байна. “Цагаан Уул” наадамд  оюутан  байхааасаа  л оролцдог байсан. Өмнө нь хоёр  удаа  оролцож өнгөрсөн жил 3-р байранд  ороод  энэ жил тэргүүн  байрт орсондоо маш их  баяртай байна.  Ер нь  бол  энэ  хайрын  шүлгийн наадамд жил бүр оролцохыг хичээдэг. Яагаад гэхээр хүн  болгоны  сэтгэлээс  гарсан  тэр  гэгээн үгсийг сонсох,  тэр сайхан зүйлсийг  унших  нь надад үнэхээр  сайхан байдаг. Мөн  гэр бүлийн  хүн маань  2-р байрт шалгарлаа. Бид  хоёр Орхон аймгаас  зорьж  ирээд ганзага  дүүрэн буцаж байгаадаа маш  их  баяртай байна”.  Ийнхүү халуун хайраа  холбон гэр  бүл болсон эдгээр залуус энэ жилийн “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байруудад шалгарсан нь  ихээхэн  онцлог байлаа. 

Энэ жилийн  “Цагаан Уул” наадам  нь тайз  засалтаас  эхлээд хөтөлбөрийн  хувьд  үзэгчдийг  уйдаахааргүй  өвөрмөц байлаа.  Хүүхэд залуучуудын “ Улаан театр”-ынхан үзэгчдийг  доргиож, дуучин Go man “Сарны хүн” дуугаараа уярааж, “Цагаан Уул” наадмын 2014 оны тэргүүн  байрын эзэн Э.Энхболд мялаалгын шүлгээ уншсан гээд  үзэгчид, оролцогчдыг уйдаахааргүй сонирхолтой зүйлсээр дүүрэн байсан юм. Мөн  үзэгчдийн дунд хайрын шүлгэн мессежний  уралдаан зарлаж ялагчдад уг наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Боса холдинг” ХХК-ийн  “Хүн бүрийн хайрын амт Bon o Bon” шоколадыг гардуулан  өгсөн юм. Түүнчлэн Өвөрмонголын Өөртөө Засах Орноос гурван найрагч оролцсоноос тусгай байрт Т. Мандаарай шалгарч ивээн тэтгэгч байгууллагын “Хүн бүрийн хайрын амт Bon o Bon” шоколадыг гарын бэлгийн хамт гардсан. Өвөр Монголын Өөртөө Засах Орны яруу найрагч Т.Мандаарайн сэтгэгдлээс  хуваалцсанаа  хүргэе.

“Цагаан Уул” наадамд Өвөр Монголын  өөртөө засах  орны  яруу найрагчид  анх  удаагаа  оролцож  байна. Сэтгэгдлээсээ  хуваалцахгүй  юу?

“Энэ сайхан  хайрын  шүлгийн наадамд оролцсондоо маш  их  баяртай байна.  Дараа  жил зорин  ирж  оролцоно  гэж  бодож  байна. Ер нь  бол  наадмын  тухай  сонсож  байсан. Өмнөх  жилүүдийн  оролцогчдын шүлгийг бүгдийг  нь  уншсан. Тийм  гайхалтай  шүлгүүдийг  уншсан  болохоор бидний шүлэг тэнцэнэ гэдэгт эргэлзэж байснаа нуух юун. Хайр гэдэг  хүн төрөлхтний  мөнхийн  сэдэв. Хайрыг магтан дуулагчдын нэгэн дор цуглуулж, биднийг  ч бас энэхүү  гайхалтай  наадамд  оролцуулсан  Монголын  Залуучуудын  Холбоонд баярлалаа. Түүнчлэн тайзан дээр гараад,  дан Монголчуудынхаа  дунд шүлгээ уншина гэдэг дахин давтагдашгүй гайхалтай мэдрэмж байлаа. ”

Наадмын  ерөнхий шүүгчээр  СГЗ Ү.Хүрэлбаатар / яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, , нийтлэлч,  хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор/ , шүүгчдээр зохиолч Д.Энхболд /“Алтан өд” шагналт/, П.Батхуяг / утга зохиол судлаач, шүүмжлэгч/,  Ц.Дэлгэрмаа /сэтгүүлч, яруу найрагч/, Ш.Баттөр /утга зохиол судлаач, шүүмжлэгч/ нар тус  тус ажилласан юм. Ерөнхий шүүгчээр  ажилласан Ү.Хүрэлбаатар гуай хэлэхдээ “Шинэ залуу яруу найрагчдын шүлэг жил ирэх бүр сайжирч байна. Мөн энэхүү наадам шинэ залуучуудыг олонд таниулах, нээж илрүүлэх маш том наадам. Шүүлтээ хийхдээ ч залуу яруу найрагчид урьдын жилээс хэр зэрэг өсч хөгжиж байгаагаар нь шалгаруулдаг давуу талтай” гэдгийг  онцолж  байсан  юм. 

Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчилах зорилготой уг наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Боса холдинг” ХХК-ий “Хүн бүрийн хайрын амт Bon o Bon”, дэмжигч байгууллагаар “Байгаль бүтээж бид баталгаажуулна” “Тэрэлж” цэвэр ус ажилласан юм. Ийнхүү  залуусыг  дэмжин  ажилласан  бүх  байгууллагууддаа  талархлаа илэрхийлье.

Гэгээн хайрын өдрөөр гэгээн мөртүүдээр бэлэг барьсан  шилдэг оролцогчид  маань ирээдүйн  сор  найрагчдын түүчээ болж  Монголын утга, уран зохиолын өнөө үеийн өнгө төрхийг тодорхойлох бизээ.

Тэргүүн  байрын эзэн Яруу найрагч Б.Сосорбарамын шүлэг

Гоо үзэсгэлэнгийн туйлыг өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй хүмүүс эргэлзэхэд хүрвэл
гоо сайхан гэх үгийг чиний нэрээр л өөрчилж бичнэ
Амийг минь эзэмшдэг шидэт үрэлтэй
Амьсгалах агаар болдог чи надад
Буцлах цус минь ууршин алга болж
Биенээс минь дусал ч цус үлдэхээргүй халуу төөнүүлэх гал болдог чи надад
Галзуурал минь улаан, ув улаан
Ганцхан чамд л харагдах үл үзэгдэгч
улаан навчсын дэлбээлэх чимээ ч улаан даашинзтай
Яг түүн шиг хайр минь галзууралын хувцастай юм.
Чулуун будда ч амь ороод сахилаа гээж чадах инээмсэглэлд чинь
нууц тарнийн увьдас, ариун библийн ишлэл,
Аллах хийгээд Мөнх тэнгэрийн хүч шингэсэн
Амьд яваа минь чиний амьсгалаас гарсан ганцхан шившлэг
Хайртай гэж зэрэг шивнэлдэхэд л өндгөн эсний үнэртэй хүү минь хэвлийд чинь хөдөлж
Өглөө нь сэрэхэд өдөр хоногуудыг захирагч болсон
Халуун алганы чинь хонхорхойд хаврын улирал нуугдаж
Хацарт минь хүрэхэд л мөрнөөс минь цэцэг дэлгэрч хаврын дуучин болсон
Хайлах цасны аялгууг сүлжиж төгөлдөр хуур бүтээгээд хүүдээ тоглуулахаар
зүрхээ хүртэл зогсоочихсон байхад
Болжмор яаж жиргэхээ надаас асуугаад байдаг учраас
Зүрхнийхээ сүмд шавилан суугаад, зүрхэн тарни болгож нэрийг чинь амандаа шивнэсээр
Хувилгаан болох бясалгал үйлдэнэ
Чи бол миний шашин юм
Амьд яваа минь чиний амьсгалаас гарсан ганцхан шившлэг юм

www.Urlag.mn 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.