Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хакухо М.Даваажаргал “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” боллоо

Хакухо М.Даваажаргал “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” боллоо

Урлаг Урлаг17/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM80776109098612015-02-17-15-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин М.Даваажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" боллоо. Тэрээр мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал нь 1700 гаруй жилийн түүхтэй Сумогийн дээд амжилтыг эвдэж 33 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг авсан билээ. Ийнхүү түүхэн амжилтын эзэн болсон МУ-ын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.

   Уг арга хэмжээний хүндэтгэлийн тайзнаа Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат болон их аваргын ээж Ө.Тамир, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, МУ-ын хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган болон Төв аймгаас төрж гарсан улс төр, урлаг, спортын салбарын алдартнуудын төлөөллүүд гарч ирэн хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. 

   Энэ дашрамд дуулгахад М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цол, тэмдэг болон "Сүхбаатарын одон"-гоор давхар шагналаа. Ингээд төрөлх нутгаас минь төрөн гарсан Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол тэмдэг хүртсэнд нь хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааны фото зурагнуудаас хүргэж байна.

 

 photo IMGM8207_zps1035a9cd.jpg  photo IMGM8204_zpsfc540095.jpg  photo IMGM8203_zps1c25f7ad.jpg  photo IMGM8179_zpse60bbeb1.jpg  photo IMGM8178_zps6c22bd69.jpg  photo IMGM8169_zpsf16db441.jpg  photo IMGM8162_zpscc3d996c.jpg  photo IMGM8159_zps68140122.jpg  photo IMGM8157_zps03d9a9dc.jpg  photo IMGM8145_zpse8e0498e.jpg  photo IMGM8140_zps75138215.jpg  photo IMGM8130_zps4b80e348.jpg  photo IMGM8105_zpse1dabe50.jpg  photo IMGM8101_zpscb5b5aec.jpg  photo IMGM8088_zps01471c47.jpg  photo IMGM8087_zpsd8e30f15.jpg  photo IMGM8080_zpsc50a5818.jpg  photo IMGM8077_zpsd7404901.jpg  photo IMGM8075_zps69ffd189.jpg  photo IMGM8065_zps94741cff.jpg  photo IMGM8060_zpsb8b85df9.jpg  photo IMGL8001_zps7d1cf7ae.jpg  photo IMGL7980_zps41c5fd88.jpg  photo IMGL7962_zpsc98c5ee1.jpg  photo IMGL7953_zpsf5058b9a.jpg  photo IMGL7916_zps67856f33.jpg  photo IMGL7895_zps8a7bb5a7.jpg  photo IMGL7887_zps0ff2f52a.jpg  photo IMGL7849_zps4d740552.jpg  photo IMGM7832_zps1130984a.jpg

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.