Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Бажи буюу Б.Батхишиг: Эхлээд архичин болгосон, дараа нь хар тамхичин болгосон. Одоо ДОХ-той болгочихдоо яах вэ дээ. Мөлжүүртэй хүн юм даа, би
Оддын амьдрал

Бажи буюу Б.Батхишиг: Эхлээд архичин болгосон, дараа нь хар тамхичин болгосон. Одоо ДОХ-той болгочихдоо яах вэ дээ. Мөлжүүртэй хүн юм даа, би

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Lumino” хамтлагийн гишүүн Бажи буюу Б.Батхишигийн эрүүл мэндтэй холбоотой цуурхал цахим орчинд дэгдэж, олны анхаарлыг татаад буй. Тэгвэл энэ талаар Б.Батхишиг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах бичвэрийг нийтэлжээ.

Тэрбээр “За ер нь тэгээд шар мэдээний эсвэл нэг татчихсан юм уу, уучихсан юм уу, нэг хүний бичлэг байна. Энэ бүгдэд би хариу өгөх ёстой гэж би боддог л доо. Мэдэхгүй, гэнэт л бүгд бужигнаад эхэллээ, яасан юм яг.

Ямар мэдээлэл дарах гээд гэнэт ингэчих вэ, өөрөө ч гайхаад л байна. Өмнө нь хэдэн тэрбумыг хүмүүсээс залилаад, хэдэн жил Монголоос зугтаад явангуутаа баахан мөнгөтэй гэж харагдаж, маш олон дагагчтай болсон нэгэн залуу биз дээ, энэ. Яагаад тэгээд залилуулчаад одоо бүгд дагаад байдаг юм бүр, хэдэн зуун мянгаараа. Би огт мэдэхгүй, танихгүй.

За тэр яах вэ. Дөрөвдүгээр сард зүгээр л эвдэрчихсэн тв-гээ засуулах гээд л явж байгаад зам дээр харшлын сэдэлтэй олон дараалж найтаагаад л муужирсан шд. Тэр чинь одоо зураг хөрөгтэйгөө байгаа. Тэгээд тэр дор нь мэдээж бүх шинжилгээ хийгдээд, тархиа үзүүлээд “Энэ зүгээр л найтаалтаас болж муужирсан байна” гэдгийг “Интермед”-ийн эмч нар ч, бас тэр тархины бичлэг хийдэг эмнэлэг ч хэлчихсэн. Бүр google дээр чинь ч байна шд, олон дараалж найтаавал тархи руу хүчилтөрөгч очихгүй манардаг муужирдаг гээд. Яах ёстой юм бэ? Та нарын сонгууль арай эрт эхлээд байгаан биш үү!!!

Тэгэхэд л “Энэ ингэчихсэн байна, тэр ингэчихсэн байна” гээд л ард түмний тархийг угаах ч амархан юм даа нээрээ. Юу юу ч гэнэ үү. “Тэр хүн чинь “Mint”-д шоудаад явж байна” гэнэ. Би архи ууж шоуддаггүй, Би тэнд ажлаа л хийж явна. Бас хариуцаад ажилладаг болохоороо тэнд би ажлаа л хийж байна. Энгийн, нэг ч зөв мэдээлэл аваагүй байж л нээрээ гүтгээд л доромжлоод байх юм.

За тэгээд өнөөдөр судаллаа, мэдээж.

Энэ хүн ямар хүн юм бол гээд стори эд нарыг нь үзлээ. Өчигдөрхөн л чухам УБ хотын дээгүүр л вертолётоор нисээд л байна. За тэгээд хүн амьтнаас асуулаа. Тэр тусмаа хэдэн реппер дүү нартай нийлдэг байж магадгүй гээд сураг сонслоо, ярилаа, би. Дүү нар надад бас нэг их худлаа хэлэхгүй байх өө. “Аан, мэднэ ээ, ахаа. Гэхдээ өмнө нь ингэсэн ш дээ. Тэгээд өөрөө биш, нэг охин л бас энд байхад нь менежер нь юм уу эсвэл найз нь ч юм уу дандаа хамт байгаад байна, тэр онгоцонд нь ч байна. Тэр охиныг нь харлаа. Дандаа хамт байдаг тэр охин нь холбогдоод, тэгээд уулзсан” гэж байна. Тэр охиных нь инстаграм дээр дандаа улс төрийн, тэр тусмаа бүр ардчилсан намын бүх зүйл дээр байж байх юм. Ганц нэг хүнээс ч асуулаа. Одоохондоо нэрийг нь хэлмээргүй байна, “Нэг гишүүний ажлын албанд байдаг байх аа” гэлээ. Үнэн худлыг нь мэдэхгүй, тэгээд би тэр охинтой нь ярилаа, “Энэ юу болоод байгаа юм бэ” гээд. Тэгсэн чинь яагаа ч үгүй байхад л “Намайг дарамтлах гээд байна уу. Манай өмгөөлөгчтэй ярь” гээд утсаа тасалчихлаа. Ийм жоохон охин бүр өмгөөлөгчтэй ааййнн. Тэгээд хэд залгасан чинь утсаа тасалсан. Миний бичсэн текст мессежүүд нь тэр доор бүх зургуудыг орууллаа. (Аан тийм бас улс төрд орно, хандалт хэрэгтэй гэсэн байна лээ шүү. Монгол жаахан ш дээ, бүгдийг чинь мэдэж болно доо)

Үнэндээ харамсалтай байна. Би дөрвөн хүүхдийн аав шд, тйим ээ. Тэр өөрөө аав юм байна лээ. Манай хүүхдүүдэд ямар байгаа бол. Яах вэ, би үнэхээр энэ залуутай таардаг л юм бол яах вэ. Чи энийг хэзээ ч битгий мартаарай, тэр залуу. Би чамаас энэ хариугаа яаж авахыг чи хараарай.

За тэгээд угаасаа л фэйсбүүк дээр ээлжит нэгэн зохиол дээр одоо алалцацгаа даа. Ямар ч юм дарах гээд бас намайгаа золиос болгож байгаа юм бол доо. Тэр нэг машинууд мөргөсөн өдөр эхлээд архичин болгосон, дараа нь хар тамхичин болгосон. Одоо тэгээд ДОХ-той болгочихдоо яах вэ дээ. Мөлжүүртэй хүн юм даа, би” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Б.Батмаа: Миний эрүүл мэндтэй холбоотой худал мэдээлэл гарсан. Удахгүй эмнэлгийн баримт үзүүлнэ

21/09/2026
Оддын амьдрал Урлаг

Анжелина Жоли Сальма Хайек нар нөхөрлөлөө “онцгой холбоо” гэв

20/09/2026
Оддын амьдрал Урлаг

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Бажи буюу Б.Батхишиг: Эхлээд архичин болгосон, дараа нь хар тамхичин болгосон. Одоо ДОХ-той болгочихдоо яах вэ дээ. Мөлжүүртэй хүн юм даа, би

21/09/2026

Б.Батмаа: Миний эрүүл мэндтэй холбоотой худал мэдээлэл гарсан. Удахгүй эмнэлгийн баримт үзүүлнэ

21/09/2026

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026

“Валентин, Валентина хоёр” жүжгийн гол дүрд Ц.Цэлмэг, Т.Намсрай нар тоглоно

21/09/2026

“Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.