Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оскар” наадмын шилдгүүд тодорсоор байна
Нийгэм

“Оскар” наадмын шилдгүүд тодорсоор байна

Урлаг Урлаг23/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oscars_design_video1035640592015-02-23-11-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор эхэлсэн билээ.

Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан.

Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр дэвшжээ. Үзэгч олныг хөгжөөдөг нэгэн гол хүн бол хөтлөгч. Өнөө жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулахаар болсон тухай Кино урлаг, шинжлэх ухааны академиас албан ёсоор мэдэгдсэн билээ.

"Шилдэг хувцас загвар" номинацид “The Grand Budapest Hotel” киноны хувцас загварыг урласан Милена Канонера тодорч, Оскарын эзэн боллоо.

"Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт" номинацид:
“Foxcatcher”
“The Grand Budapest Hotel”
“Guardians of the Galaxy” киноны уран бүтээлчид тус тус нэр дэвшив. Харин Оскарын эзнээр “The Grand Budapest Hotel” киноны нүүр хувиргалтыг хийсэн Францис Хэннон, Марк Коулер нар шалгарлаа. 

"Шилдэг гадаад хэл дээрх кино" номинацид:
“Ida” (Poland)
“Leviathan” (Russia)
“Tangerines” (Estonia)
“Timbuktu” (Mauritania)
“Wild Tales” (Argentina) бүтээлүүд нэр дэвшсэнээс Польшийн кино "Ida" Оскарын шагнал хүртлээ.

"Шилдэг богино хэмжээний кино" номинацид:
“Aya”
“Boogaloo and Graham”
“Butter Lamp (La Lampe Au Beurre De Yak)”
“Parvaneh”
“The Phone Call” нар тус тус нэр дэвшив.

Харин Оскарын эзнээр "The Phone Call" киногоор Мэт Киркби, Жэймс Лукас нар Оскарын эзэд боллоо.

"Шилдэг богино хэмжээний баримтат кино" Оскарын эзнээр Crisis Hotline: Veterans Press 1 киногоороо Эллен Гусенберг Кент, Данна Перри нар Оскарын шагнал гардлаа.

"Шилдэг дууны эвлүүлэг" шагналд нэр дэвшигчид:
“American Sniper”
“Birdman”
“The Hobbit: The Battle of the Five Armies”
“Interstellar”
“Unbroken” нар тус тус нэр дэвшсэнээс “The Hobbit: The Battle of the Five Armies” киноны уран бүтээлчид "Оскар"-ын эзнээр тодорлоо.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.