Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“The Voice” шоу албан ёсоор Монголд
Нийгэм

“The Voice” шоу албан ёсоор Монголд

Урлаг Урлаг23/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
130724655_109027736852015-02-23-18-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн 180 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Тhe Voice” шоуг манай оронд албан ёсны эрхтэйгээр зохиох гэж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү авьяаслаг дуучдыг нээн илрүүлэх зорилготой дэлхийн хэмжээний томоохон шоуг “National Times News медиа” группийн харьяа “NTN HD” телевизээр дамжуулах бөгөөд Монголын өнцөг булан бүрт суугаа 3 сая үзэгчдэдээ хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн цогц ажлыг идэвхитэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус группийн гүйцэтгэх захирал Б.Булганчимэг хэлэхдээ “Энэхүү шоуны албан ёсны эрхийг авахад ихээхэн хичээл зүтгэл орсныг онцлон, дэлхийн алдартай контенттэй шоуг Монголын үзэгчид хүлээн авч үзэх цаг нь болсон гэлээ. Дэлхий дээр хамгийн эртний соёлт гүрнүүдийн нэг болохын хувьд нүүдэлчин соёлтой ард түмэн бид дуу хөгжмийн агуу их өв соёлыг өвөг дээдсээсээ уламжлан, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосоор ирсэн билээ. Түүнчлэн манай залуу үеийнхэн дэлхийн хөгжмийн жишгийг дагахын сацуу, орчин үе, уламжлалыг, мөн гадаад урсгал чиглэлийг өөрийн үндэсний хэв маягтай хослуулан шинэ давалгааг бий болгож байна” гэсэн юм.

   Монголын телевизийн салбарт шинээр хүч түрэн гарч ирж байгаа NTN телевизийн энэхүү хүчин чармайлтыг үнэлж , Талпа глобалын удирдах зөвлөлийн дарга Мартин Мэйс “Тhe Voice шоуг бусад оронд өндрөөр хүлээн авсантай адил Монголд хит болгохын төлөө бүх талын туслалцаа үзүүлэх болно” хэмээн мэдэгдэв.

   Одоогийн байдлаар “Тhe Voice” шоу дэлхийн 60 орчим оронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийтдээ 500 сая гаруй үзэгчдэд хүрч, фэйсбүүк хуудаснаа 55 сая фенүүдтэй, твиттер хуудаснаа 10 сая орчим дагагчтай болсон юм. Мөн тус шоу нь Emmy Award зэрэг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шагналуудыг авчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.