Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Уудаггүй, уйлдаггүй эр хүнтэй битгий суугаарай
Дуу хөгжим

Уудаггүй, уйлдаггүй эр хүнтэй битгий суугаарай

Урлаг Урлаг24/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
man-crying-b_1_-357x3153802775722015-02-24-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

man-crying-b_1_-357x315Энэ гарчиг бүсгүй танд содон сонсогдож байна уу? Надад бас нэгийг бодогдуулсан учир энэ сэдвээр ярилцмаар санагдлаа. Гэхдээ хань ижлээ гомдоож үр хүүхдүүдээ зовоож хэтрүүлж уудаг эрчүүдийн тухай биш шүү. Хааяа нэг “хэлд” бас “хөлд” орчихоод ирдэг нөхрүүдийнхээ талаар ярилцах гэсэн юм.

Хат сайтай харчуул маань харин тэр болгон уйлдаг билүү. Хагацал зовлон л эрчүүдийн нулимсыг хааяадаа нэг гаргадаг байх. Тэд бидэн шиг баярлаж гомдох болгондоо уйлдагггүй ээ.

Эрчүүд уйлах нулимсгүй, өрөвдөх сэтгэлгүйдээ уйлдаггүй юм биш. Гэхдээ тэд бидний адил  уярч хайлах сэтгэл зүрхтэй учир хааяа нэг уусан үедээ ховорхон “эр нулимсаа” гаргадаг. Тэр нулимсыг харин бүсгүйчүүд бид хаанаас гарч байгааг ойлгохын оронд нүүр буруулж хатуурхах үе ихээ.

Уучилж ойлгохыг хичээвэл тэр нандин нулимс бидэнд ихийг хэлж ойлгуулахын зэрэгцээ гэр бүлийнхээ бат бөх  байдлаа хадгалахад тусалдаг. Хуримтлагдаж хуримтлагдаж гарсан тэр нулимс хатуу дарсны аагинд л хааяа наашилдаг байх даа.

Эмэгтэйчүүд бидний болчимгүй хэлсэн үг, анзааралгүй гаргасан зан хат сайтай харчуудын минь сэтгэлийн мухарт гэмгүйхэн хурж байгаад гашуун дарсны амт,  хатуу архины охьд цохигдож сэдэрсэн байж болно. Чи тэр нулимснаас  өөрийн болон өрөөлийн алдааг олж хараад, нэгийг бодож хоёрийг тунгаах учиртай.

Уудаг, уйлдаг эрчүүдийн зүрх сэтгэл бидний өмнө дэлгээд тавьсан ном шиг л байх болно. Дэндүү их жаргал дундах зурвасхан зовлон ч амттай гэдэг. Эр нөхөр чинь гэртээ халамцуухан ирээд уйлж дуулан, өнгөрсөн амьдралын дунд бүдгэрч хоцорсон зүйлсийг ч дурсан ярьж магад. Тэр бүхнийг та тэвчээртэй сонсож өнгөрүүлээрэй. Эргэцүүлж бодох ухаан, хожим гарах алдаанаас биднийг хамгаалах ч юм билүү.

Эрчүүдийг архи уусны маргааш хүүхнүүд бид олон дүрд тоглодог. Уусныхаа маргааш биднийг царайчлан “хайраа, ханиа авраарай” гэж гуйхад нь түүнийхээ авралын гарц болж “…энийг ид, үүнийг уу… ингэ, тэг!” гээд л “эмч” болохоо дөхдөг. Бас болоогүй ээ, дахин уухгүй гэсэн ам өчгийг нь аваад хуулийн тогтоол уншсан “шүүгч”-ийн дүрд орох үе ч бий.

Бүр өөр өнцгөөс нь харвал “чи өчигдөр гарсан, харин би өнөөдөр” хэмээн барьцаж найз хүүхнүүдтэйгээ тухтай нь аргагүй уулзах боломж гарч ирнэ. Зарим нэг нь согтуугийн гайд хэлсэн үгэндээ ороогдож  гэнэтийн бэлэг  барьсаар ирэх нь бидний  бас нэг “боломж”. За ингээд л “уусан өдрийн маргаашийн боломж”-ийг тоочоод байвал зөндөө. Гагцхүү хааяахан гардаг эр хүний нулимс гашуун бөгөөд үнэтэй гэдгийг хүүхнүүд та нар минь санаж яваарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.