Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол поп опера “Увертюра” хамтлаг “UNPLUGGED VIP” тоглолтоо хийнэ
Нийгэм

Монгол поп опера “Увертюра” хамтлаг “UNPLUGGED VIP” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг25/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_3344-25850214332015-02-25-21-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

    Өнгөрсөн хугацаанд олон сайхан уран бүтээлүүдийг туурвиж түмэн олонд хит болгон хүргэсэн тус хамтлаг 2012 онд “Удиртгал” хэмээх цомгийн баяраа “Од” театрт, 2013 онд “…Төгсгөлгүй-эхлэл…” нэртэй тоглолтоо “УДЭТ”-т, мөн “Улаанбаатар палас”-д үзэгчдийн хүсэлтээр тоглосон бол, 2014 онд “…Төгсгөлгүй-эхлэл…” нэртэй тоглолтоо Монгол орон даяар зохион байгуулж, 2014 оны намар 5 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо Их эзэн Чингис хааны талбайд амжилттай зохион байгуулсан билээ.

   Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгосон “Увертюра” хамтлаг ирэх сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо маршал таун хотхоны “Luxury” ресторанд хийхээр болжээ. Тус тоглолтоо 100% амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар оролцож, гоо үзэсгэлэн төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон эмэгтэйчүүдийгээ магтан дуулах гэнэ. Ингээд ирэх сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар урлагийн сайхныг мэдэрч нэгэн үдэш хамтдаа цэнгэх урилгыг “Увертюра” хамтлагаас уншигч танд хүргүүлж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.