Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шилдэг үзүүлбэрийн цуглуулга “Дэлхийн цирк Монголд”
Нийгэм

Шилдэг үзүүлбэрийн цуглуулга “Дэлхийн цирк Монголд”

Урлаг Урлаг27/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-26_165439575586842015-02-27-09-02[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монгол циркийн хөгжлийн төв”  төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа  “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх гэж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах, олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчин манай улсад долоон хоног л саатах юм. Тоглолтод БНАСАУ, АНУ,  Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам  зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцоно. 
   Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг  үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ. Илбийн гайхамшигийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг зорин ирэх нь ээ.
   Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20,  30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс эхлэн  Монголын үндэсний циркийн кассаар худалдах аж. Мөн 1900-1950 тасалбарыг үнэгүй хүргэх гэнэ. Мэдээллийн дэлгэрэнгүйг 9925-3031 дугаараас авна уу. 
“Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох гэнэ. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.