Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алдарт Ж.Бизе “Кармен” дуурь дахин тайзнаа эгшиглэнэ
Нийгэм

Алдарт Ж.Бизе “Кармен” дуурь дахин тайзнаа эгшиглэнэ

Урлаг Урлаг27/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-26_1722246226296632015-02-27-09-24[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сонгодог урлагийн ариун сvм болсон Дуурь бvжгийн эрдмийн театрт ирэх гуравдугаар сарын 7-нд алдарт Ж.Бизегийн "Кармен" дуурь амилах нь ээ. Манай улсад анх 1984 онд тавигдаж байсан алдарт "Кармен" дуурийн тухай сонирхуулахад: Эрх чөлөөт циган хvvхэн, тvvний гал халуун хайр дурлалын тухай өгvvлдэг "Кармен" дуурь нь Францын зохиолч П.Меримегийн "Кармен хvvхэн" зохиолоос сэдэвлэн бvтээгджээ. Зохиолч Мериме 1840 онд А.С.Пушкины "Цыганууд" найраглалыг уншсаныхаа дараахан сэтгэл ихэд хөдлөн нэгэн зохиолыг эхлvvлсэн нь хожим сонгодог урлагийн тvvхэнд дээд зиндааны бvтээлд тооцогдох дуурь болох хувьтай "Кармен хvvхэн" зохиол байжээ.

  Францын алдарт хөгжмийн зохиолч Жорж Бизе 1838 оны 11 дvгээр сарын 25-нд урлагийн гэр бvлд мэндэлжээ. Тvvний эцэг нь тухайн vеийнхээ нэртэй дуучин, ээж нь төгөлдөр хуурч хvн байж. Тэрбээр арван гурван настайдаа Францын хөгжмийн Консерваторийн шилдэг төгөлдөр хуурчийн шагнал хvртэж суут авьяастан гэдгээ харуулсан байдаг. Тvvний хөгжмийн зохиолоос хамгийн алдартай нь "Кармен" дуурь юм. Харамсалтай нь Ж. Бизе хvн төрөлхтний хөгжмийн соёлд зvйрлэшгvй хандив оруулах уран бvтээлийнхээ ид цэцэглэлтийн
vед 37 нас ч хvрээгvй байхдаа таалал төгссөн юм.

  Туйлын хөдөлмөрч тэрбээр "Кармен" дуурьдаа 1200 хуудас найруулга дахин хийж байжээ. "Кармен" дуурь нь анх 1875 онд Францын театрт тавигдсан тvvхтэй аж. Хожмын алдарт бvтээл анхны тоглолтоороо л шvvмжлэгчдийн анхааралд өртөж байжээ. Тус дуурийг анхны тоглолтоос хойш хагас жилийн дараа бага зэрэг засварлан Венийн театрт тавьжээ. "Кармен" дуурийн алдрын оргилд хvрэх замнал яг эндээс л эхэлжээ.

   Ингээд 1880 он гэхэд дэлхийн шилдэг дууриудын нэг болж амжсан энэхvv дуурь нь меццосопрано хоолойтонд зориулагдан бичигдсэн аж. Тиймээс ч гол дvр болох Кармен бvсгvйд vе vеийн хамгийн нэртэй сопрано хоолойтнууд дуулж байжээ. Монголын Дуурийн театрын тайзнаа анх 1984 онд амилж байсан энэхvv дуурийн Карменыг Монголын vзэгчид гавьяат жvжигчин Ч.Мөнхшvрийн бvтээснээр илvv сайн мэдэх билээ.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав

18/03/2026

13 үе дамжсан товшуур хөгжим

18/03/2026

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.