Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ахмад уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүллээ
Уртын дуу

Ахмад уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүллээ

Урлаг Урлаг01/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aaa_(5)6233377562015-03-01-15-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын урлагийн ажилтны холбоо 40 жилийнхээ ойн хүрээнд урлаг соёлын нийт ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд Монголын урлагийн ажилтны холбооны удирдлагууд, урлагийн алтан үеийн төлөөлөл болсон 200 гаруй ахмад зүтгэлтэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Д.Хүрэлбат тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.

   Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат урлагийн салбарийн алтан үеийнхний төлөөлөл болсон ахмадууддаа Монголын урлагийн ажилтны холбооны 40 жилийн ой мэнд дэвшүүлэхийг зэрэгцээ удахгүй болох Эх орончдын өдрийн баярын мэнд хүргэж үг хэллээ. Тэрбээр тусгаар тогтнолоор овоглосон энэхүү ордонд Монгол улсын соёлын “тусгаар тогтнол”-ыг туургалан хамгаалж, тунхаглан зарласан урлагийн алтан үеийн ахмадууд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд “одоогоос 40 жилийн өмнө буюу 1975 онд Монголын урлагийн холбоо анх байгуулагдан хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, 20-р зууны Монгол Улсыг 21-р зууны залуучууд бидэнд өдий зэрэгт хүргэн хүлээлгэж өгсөн нь ахмад буурлуудын үеийн үед дуурсагдах эрхэм гавьяа юм. Тиймээс ямагт бахархан дурсаж, хүндэтгэж явах учиртай” хэмээн онцоллоо.

   Хүндэтгэлийн арга хэмжээ, сар шинийн золголтод МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав, МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин, дуучин Б.Зангад, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин Ц.Жарантав, гавъяат жүжигчин Д.Галсантогтох зэрэг олон хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа.

   Энэ үеэр  Ардын жүжигчин, дуучин Б.Зангад гуай “өнгөрсөн 40 жилийн хугацаанд Монголын урлагийн ажилтны холбоо өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж ирсэн. Ялангуяа уран бүтээлчдийнхээ хийсэн бүтээснийг олон түмэнд түгээн сурталчилах, тэднийг мөнхжүүлэх, залуу авьяасныг олж илрүүлэх, чанартай сайн уран бүтээлээр ард түмнээ соён гэрээрүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулж ирсний зэрэгцээ олон арван үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг уламжлал болгон явуулж буй” хэмээлээ. Гэвч тэрбээр төрөөс урлагийг дэмжих тал дээр системтэй үйл ажиллагаа дутагдаж байгаа гэдгийг нуусангүй. Шинэ засаг бүрдээд хоёр жил болов уу үгүй юу Соёлын яамыг буцаан татан буулгасан нь үүний нэгээхэн илрэл гэж үзэж байгаа ажээ. Тиймээс Соёлын яамтай болж, Монголын соёл урлагийн бодлогыг тогтвортой явуулж, түүнийгээ хэрэгжүүлдэг болоход төр анхаарах хэрэгтэйг хэллээ. Мөн энэ үеэр урлагийн салбарт олон жил зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ дуурийн дуучин Д.Пүрэвсүрэн, Театр, киноны нэр зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Л.Ванганы гэргий СТА Т.Пялзай нарт Монголын урлагийн ажилтны холбооны дээд шагнал Э.Оюуны нэрэмжит шагналыг гардуулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.