Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Рок попын шилдгүүд үзэсгэлэнт бүсгүйчүүдийгээ тансаг үдэшт урьж байна
Нийгэм

Рок попын шилдгүүд үзэсгэлэнт бүсгүйчүүдийгээ тансаг үдэшт урьж байна

Урлаг Урлаг02/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-03-02_1247374063050432015-03-02-11-48[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Рок попын олон арван уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдгээрийн хит болсон гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг “UP MUSIC” продакшнаас санаачлан 3 дугаар сарын 8 буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулахад бэлэн болжээ.

   Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг хамтлаг, дуучид ая дуугаараа бэлэг барьж, үзэгч бүсгүйчүүдийг уяраан дуулах онцгой бас өмнө нь болж байгаагүй гэх тодотголтой энэ шинэлэг тоглолтыг “UP MUSIC” продакшнаас мэргэжлийн, өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэлдээ ороод байгаа юм. Тодруулж хэлвэл, 3 дугаар сарын 7-нд “Харанга” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа нар хамтран тоглоно. Харин 3 дугаар сарын 8-нд МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, УГЗ Ц.Чулуунбат, МУСТА Н.Наранбаатар /Naagii&Jazz Band/, дуучин A Cool нарын монголын өндөр ур чадвар бүхий 5 эрэгтэй дуучин шилдэг уран бүтээлүүдээ бүсгүйчүүддээ зориулан дуулах аж.

   Монголчуудынхаа хайр, хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид, тэдний зүрхэнд хүрсэн дуу хөгжим мөн тоглолтын найруулга, орчин, уур амьсгал гээд юм бүхнээрээ онцлог, содон тоглолтыг ердөө 300 хүн үзэх юм. Хоёр өдрийн “VIP” тоглолт “Баянгол” ресторанд 19:00 цагаас зохион байгуулагдана. Харин тасалбарын үнэ 160.000 төгрөг бөгөөд үүнд оройн зоог, коктейль зэрэг олон зүйл багтжээ. Тасалбарыг www.easyticket.mn сайтаар болон “Баянгол” рестораны касс, 1900-1109 дугаараар захиалга аван үнэгүй хүргэж байна. Хайртай ээж, халамжит гэргий, найз бүсгүйгээ баярлуулж, ховорхон хоёр үдэшт морилон саатахыг хүндэтгэн урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111699, 88441177 утаснаас лавлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.