Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин П.Идэржавхлангийн “Ижий энтэй эгч” тоглолтын тасалбар дуусчээ
Нийгэм

Дуучин П.Идэржавхлангийн “Ижий энтэй эгч” тоглолтын тасалбар дуусчээ

Урлаг Урлаг02/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-24_1927026575945682015-03-02-10-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуучин П.Идэржавхлан “Ижий энтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө хийж уянгалаг сайхан дуу хуураараа үзэгч түмэнтэйгээ учран золгох гэж байгаа билээ.

   "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай, дуучин түмэндээ хүндлэгдсэн түүний тоглолтын тасалбар хэдийнэ эзэддээ очиж, "Бөхийн өргөө"-ний үндсэн суудал  дууссан байна. Ийнхүү авъяаслаг дуучин маань үзэгч түмний тоглолтын үзэх юм сан гэсэн сайхан сэтгэлийг хүндэтгэж өнөөдөр нэмэлт суудал засч цөөхөн тооны тасалбар гаргахаар болжээ. Ингээд дуучин П.Идэржавхлангаас тоглолтын талаар доорхи тодруулгыг утсаар холбогдож авсан аа хүргье.

– Танд энэ өдрийн мэнд хүргье, тоглолтын бэлтгэл хэр явж байна даа?

– Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө хангагдсаан, сүүлийн хэдэн өдөр амьд хөгжимтэй бэлтгэлдээ орчихсон явж байна.

– Тоглолт амьд болох юмуу тэ?

– Тиймээ тоглолт 100% амьд болох юм. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж, зарим үед үзэгчдийнхээ хүсэлтээр шууд дуулна. Бас хөтлөгч маань үзэгчидтэй хамтран хөтлөж, тоглолтын уур амьсгал тэр чигээрээ амьд халуун дулаан байхаар төлөвлөж байна.

– Тоглолтын тасалбар нь дууссан гэж дууллаа?

– Тиймээ тоглолтын тасалбар дуусч байна. Бөхийн өргөөний үндсэн суудлын тасалбар дуусчихлаа. Гэтэл хүмүүс маань эгчийгээ үзүүлье, ээжийгээ үзүүлье гээд ойр ойрхон залгаад сандаргаж байна. Тэгээд Бөхийн өргөөний хамт олонтойгоо яриад нэмэлт 300-400 суудал гаргалаа. Одоо үзэх хүмүүс нь өнөөдөр маргаашдаа аваад дуусах байх даа. 

– Тасалбар нь дууссан гэхээр үзэгчид таны тоглолтыг ихэд хүлээжээ?

– Тиймээ түмэн олон минь үнэхээр их дэмжиж байна. Ер нь тоглолтын тасалбар дуусна гэдэг чинь үзэгч түмэн дэмжиж байгаа тод илрэл шүү дээ. Одоо тоглолтын тасалбараа яах вэ энэ тэр гэлгүй, зөвхөн тоглолтынхоо найруулга, зохион байгуулалтанд анхаарлаа хандуулж, жинхэнэ амьд гоё тоглолтыг үзэгчиддээ үзүүлэх болноо.

– Танд баярлалаа тоглолтонд нь амжилт хүсье.

– Баярлалаа, намайг дэмжиж байгаа бүх хүмүүстэй чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.