Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“247 градус”-ын жүжигчдийн хувиралт
Нийгэм

“247 градус”-ын жүжигчдийн хувиралт

Урлаг Урлаг02/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aldaar4469918802015030207542378812262015-03-02-17-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тун удахгүй залуу найруулагч Б.Тамирын цоо шинэхэн дэлгэцийн бүтээл болох "247 градус" үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тус кинонд тоглосон жүжигчдийн нүүр хувиралтыг онцлон хүргэе.

Жүжигчин Э.Алдарыг "Маск" продакшны жүжигчин гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Тэрбээр хошин урлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн ч сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулах болсон. "Аз жаргалын шок", "Миний ах атаман"-д дүрдээ хэрхэн ордгоо харуулаад авсан. Тэгвэл энэ удаад тэр хэрхэн хувирсан бол.

Хошин урлагийн тайзнаас дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн сайхан бүсгүй бол А.Гэрэлцэцэг. Багаасаа л урлаг соёл гэж гүйдэг байсан болохоор жүжигчин мэргэжлийг сонгосон гэдэг. Сургуулиа төгсөх жилээ “Шинэ үе” продакшнаас зохион байгуулдаг уралдаанд Эдуард Разинскийн “Эрчүүдийг үзэн ядна” жүжгийн гол дүрээр оролцож, тус продакшны захирал МУГЖ, жүжигчин  Бооёогоос “Манай хамтлагт орж ажиллаач ээ” гэсэн санал авч байсан. Үүнээс хойш  "Маск" продакшныг анх байгуулагдсан цагаас нь эхлэн жүжигчнээр өнөөг хүртэл ажиллаж байгаа нэгэн. 

Тэгвэл "247 градус" романтик инээдмийн уран сайхны кинонд анх удаа гол дүрийг бүтээж байгаа бөгөөд Ариунаа гэх бүсгүйн шинэ төрхийг үзэгчдийн хүртээл болгожээ. Найз залуудаа хаягдсан Ариунаа сэтгэл санаагаар унаж сэтгэлээ тайтгаруулахын тулд танихгүй дугаар руу залгаж орхидог түүнийг ямар залуу хүлээж байгаа бол… 

Жүжигчин гэхээсээ илүүтэй хөтлөгч Ууганаа гэхээр хүмүүс сайн мэддэг. “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал” гээд хэд, хэдэн дэлгэцийн бүтээлийн гол дүрийг бүтээсэн. Тэрбээр ихэвчлэн охид, бүсгүйчүүдийг араасаа гүйлгэсэн гол дүрд тоглодог. Тэгвэл энэ удаад эсрэгээрээ байх болов уу. Эсвэл дахиад л царайлаг залуугийн дүрийг бүтээсэн юм биш биз.

"Дүр бүтээсэн гэхээсээ илүү дүр дээр ажилласан гэж хэлэх нь зөв" хэмээн ярих дуртай жүжигчин бол Б.Барслхагва. "Миний ах атаман" уран сайхны кинонд Цэгц хэмээх өөрийнхөө ирээдүйн төлөө зүтгэдэг, маш их зүйл боддог, зоригтой шийдэмгий үйлдлүүдийг хийж чаддаг нэгэн залуугийн дүр дээр ажилласан. Тэгвэл энэ удаад хэрхэн хувирсаныг "247 градус"-аас мэдэх л үлдлээ. Түүнийг гаж донтоны дүр бүтээсэн гэх яриа чих дэлсэв. Энэ үнэн болов уу? 

"Аз жаргалын шок"-ийг мэдрүүлсэн жүжигчин Одноо.  УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг өдгөө танихгүй хүн гэж ховор. Тэрбээр “Гэгээн муза-11” наадмаас “Шилдэг залуу жүжигчин”-ний шагнал хүртсэн авьяаслаг жүжигчин. Эршүүд эмэгтэй энэ удаад эмэгтэйлэг болсон гэнэ шүү.

Түүнд нааланхайн эмэгтэйн дүрийг хэр бүтээсэн бол. "Цасан охин", "Намрын синдром" зэрэг бүтээлд туслах дүрийг бүтээж, "Аз жаргалын шок" кинонд гол дүрийг гайхалтай бүтээж үзэгчдэд инээд бэлэглэсэн нэгэн.

Уншигч та тэднийг шинэ бүтээлдээ хэрхэн хувиралт хийснийг удахгүй нээлтээ хийх тус киноноос мэдэж болох нь ээ. 

Д.Ана 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.