Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлийн удирдлагууд “Урлаг соёлын байгууллага”-уудаа ад үзэх болжээ
Нийгэм

Нийслэлийн удирдлагууд “Урлаг соёлын байгууллага”-уудаа ад үзэх болжээ

Урлаг Урлаг03/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hhgf_500x5004600394842015-03-03-13-54[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сая гаруй хүн амтай их хотын нийслэлд урлаг соёлын байгууллагууд аль болох олон байж хүн амд соёлын боловсролыг түгээж, урлаг уран сайхнаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлдэг гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед урлаг, соёлтой холбоотой төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, урлагийн байгууллагуудыг дэмждэггүй юм аа гэхэд дэм болох ч бодлого алга. Харин ч дэмжихийн оронд ажлыг нь тайван хийлгэж, үйл ажиллагаанд нь нөлөөлөх шийдвэр гаргаж, төсөв мөнгийг нь танаж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гарч Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдав.

   Гэтэл энэ цаг үед нэгтгэх тухай ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хоёр байгууллагыг “ад” үзэх болсон нь тун их сонирхол татаж байгаа юм. Өмнө нь энэ хоёр байгууллагыг нийлүүлж нэгтгэж үзсэн. Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг 2006-2010 оны хооронд нэг байранд байрлуулсан ч үйл ажиллагаа, орчин нөхцөл нь таарахгүй байсны улмаас “Улаанбаатар чуулга” одоогийн байрандаа орсон. Гэтэл өөр өөр чиглэлээр уран бүтээлээ туурвиж, үйл ажиллагаа нь тусдаа байгууллагуудыг хүчээр нэгтгэх гэж хошуу дүрэх нь зөв бодлого уу?…

   Энэ хоёр байгууллага өнөөдрийн байдлаар тус тусын байр сууцандаа төвхнөж олон сайхан уран бүтээлүүдийг хүн ардын хүртээл болгож Нийслэлчүүдийн соёлын боловсролд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж байхад ийнхүү дахин нэгтгэх асуудал сөхөгдөх нь тэр.

   Уг асуудлыг хэдэн дарга нарын шийдвэрээр нэгдэж, салгаж буй нь харамсалтай. Харамсаж байгаагийн нэг хүчин нь үүний ард тус байгууллагуудад монголын урлагийн салбарын хүндхэн ачааг нуруундаа үүрч яваа олон сайхан уран бүтээлчид байгааг бодох л хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатар чуулга гэхэд МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ С.Ганзориг тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид харъяалагдаж хит болсон гайхалтай уран бүтээлүүдээ туурвин түмэн олны сонорыг мялааж яваа. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар чуулгын урын сангийн бодлого орчин үеийн театрын хөгжлийн бодлогоор шинэчлэгдэж, Нийслэл хотын хүүхэд залуучуудад зориулсан мюзиклууд болон орчин үеийн дуу хөгжмийн тоглолтыг үзэгчдийн хүртээл болгож байгааг урлагт хайртай түмэн олон андахгүй мэднэ.  

   Ийнхүү метрополис хот болсоноороо бахархдаг Улаанбаатар хотын дарга нар, бусад олон арван метрополис хотын жишгээр Нийслэлээрээ овоглосон цор ганц урлагийн байгууллагаа дэмжээд явахын оронд нэгтгэн, нийлүүлнэ гэдэг нэрийдлээр татан буулгаж Улсын Нийслэлээр овоглосон урлагийн байгууллагын олон арван уран бүтээлчдийг гудамжинд гаргах гэж буй нь харамсалтай байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.